Logo
Нүүр хуудас - Холбоо барих | English
 
Валютын ханш
Валют Бэлэн Бэлэн бус
авах зарах авах зарах
USD 1320.45 1345.0 1318.43 1343.0
EUR 1647.39 1769.65 1653.18 1765.24
CNY 193.64 201.5 193.44 201.0
JPY 15.02 16.53 15.07 16.49
RUB 41.5 44.0 41.63 45.3
KRW 1.1 1.17 1.03 1.25
GBP 1978.81 2115.4 1991.75 2110.12
CHF 1227.38 1385.73 1235.41 1382.97
2010.09.06 дэлгэрэнгүй

Мастер картын үлдэгдэл шалгах


Мэдээ, мэдээлэл

7 жилийн ойн мэдээ

2008 оны 11-р сар

Капитрон банк нь анх 2001 оны 11-н сард 3 тэрбум  төгрөгийн дүрмийн сантай, 17 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан бол өнөөдөр нийт актив 100 тэрбумаас давж, нийт 220 гаруй ажилтантай, 20-н салбар нэгжтэй болж эдүүгээ 7 жил тасралтгүй ажиллаж, зах зээлд эзлэх байр сууриа бататгасаар байна. Эрч хүчээр дүүрэн залуу хамт олон ирэх өдрүүдэд үүсгэн байгуулагдсаныхаа 7 жилийн ойн баяраа угтан, итгэл хүлээлгэж хамтран ажилладаг эрхэм харилцагчиддаа дараах урамшууллаар бэлэг барин баяраа хуваалцаж байна. Үүнд:

 

Азийн Бичил Санхүүгийн Форум Вьетнам улсын Ханой хотноо амжилттай болж өнгөрлөө

2008 оны 9-р сарын 10

Азийн Бичил Санхүүгийн Форум энэ оны 8-р сарын 26-29-ний өдрүүдэд Вьетнам улсын Ханой хотноо амжилттай болж өнгөрлөө. Тус арга хэмжээ нь Вьетнам улсын түүхэнд бичил санхүүгийн чиглэлээр зохион байгуулагдсан хамгийн том хурал болж чадсан ба форумд 30 гаруй орны 500 орчим төлөөлөгчид оролцов. Форум "21-р Зууны Бичил Санхүү: Ирээдүйн хөгжлийн чиг хандлага ба боломжууд" гэсэн сэдэвтэй байсан ба бичил санхүүгийн шилдэг туршлага, төрийн зохицуулалт болон бичил санхүүгийн байгууллагуудын дотоод зохион байгуулалт, бичил санхүүгийн зах зээл ба бүтээгдэхүүн, тулгамдсан асуудлуудын боломжит шийдийг олох зорилготой ярилцлагууд гэх мэт сэдвүүдээр сонирхолтой, үр дүнтэй хэлбэрээр явагдлаа. Тус арга хэмжээний чухал хэсэг нь PlaNet Finance сангаас зохион байгуулсан хоёр талын уулзалт байв. Европын хөрөнгө оруулагчдыг Азийн банк санхүү, бичил санхүүгийн байгууллагуудтай уулзуулж, хөрөнгө оруулалт татах бодит боломж олгосон нь энэ арга хэмжээний хамгийн гол үр дүн болсон юм. Капитрон Банк энэ арга хэмжээнд амжилттай оролцон, хэд хэдэн олон улсын байгууллагуудтай олон талын хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохиролцож, Монгол улсын бичил санхүүгийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар шамдан ажиллаж байна. Мөн MarBIS Consulting ХХК, BDSEC ХХК, Транскапитал ББСБ, NVC ХХК, Кредит Юнион Монгол ХЗХ гэх мэт байгууллагууд Монгол улсаа төлөөлөн энэхүү Форумд амжилттай оролцов.

Капитрон банк хадгаламж эзэмшигчиддээ орон сууц амлаж байна

2008 оны 8-р сар

Капитрон банк аз нь алгандаа хурсан иргэн танд шинэ байртай болох алтан боломж олгож байна. Та тус банкны 6 сараас дээш хугацаатай хадгаламж эзэмшигч болсноор 500000 төгрөг тутамдаа азын сугалаа авах эрхтэй. Сугалааны супер хонжвор шинэхэн орон сууц байх болно гэдгийг дахин хэлэхэд таатай байна.

 

Капитрон банк хадгаламжийн хүүгээ өсгөлөө

2008 оны 7-р сар

Капитрон банк танд мөнгөн хуримтлалаа найдвартай байршуулан өндөр хүү авах боломжийг олгосоор ирсэн билээ. Бид энэ удаад өргөн хэрэглээний барааны үний өсөлтийг харгалзан бүх төрлийн хадгаламжийн хүүгээ өсгөлөө. Ийнхүү тус банкны хадгаламжийн хүү хамгийн өрсөлдөх түвшинд хүрлээ.

 

Капитрон банк интернэт банкныхаа үйлчилгээг шинэчиллээ

2008 оны 6-р сар

Капитрон банк нь Монголдоо хамгийн анх удаа интернэт банкны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж чадсан юм. Бид дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, мэдээлэл технологийн дэвшилтийг үйл ажиллагаандаа тусгахыг ямагт зорьж ажилладаг билээ. Энэ удаад бид интернэт банкны үйлчилгээгээ боловсронгуй болгож дараах үйлчилгээнүүдийг харилцагчиддаа нэмж санал болгож байна. Үүнд:
- Нэхэмжлэлээр ирсэн төлбөрийг гүйцэтгэх
- Банк хооронд шилжүүлэг хийх
- Олон улсын шилжүүлэг хийх
- Зээлийн төлбөр гүйцэтгэх

Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч боллоо

2008 оны 4 сар

Газар тариалан, хүнсний ногоо болон мал аж ахуй эрхлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгох хөтөлбөрийг Монгол улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам болон Сангийн Яамтай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

<<Эхэнд 1 2 3