Logo
Нүүр хуудас - Холбоо барих | English
 
Валютын ханш
Валют Бэлэн Бэлэн бус
авах зарах авах зарах
USD 1320.45 1345.0 1318.43 1343.0
EUR 1647.39 1769.65 1653.18 1765.24
CNY 193.64 201.5 193.44 201.0
JPY 15.02 16.53 15.07 16.49
RUB 41.5 44.0 41.63 45.3
KRW 1.1 1.17 1.03 1.25
GBP 1978.81 2115.4 1991.75 2110.12
CHF 1227.38 1385.73 1235.41 1382.97
2010.09.06 дэлгэрэнгүй

Мастер картын үлдэгдэл шалгах


Мэдээ, мэдээлэл

Капитрон банк азтай хадгаламж эзэмшигчдээ тодруулах болно.

2010 оны 7 дугаар сарын 9

Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь 5 дугаар салбар үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой, Баян-Өлгий аймаг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн байрыг тохиолдуулан банкны 5 дугаар салбарынхаа хадгаламж эзэмшигч нарын дунд 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2010 сарын 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хонжворт сугалаа зарлалаа. Мотоцикль, компьютер болон бусад цахилгаан бараа мөн банкны гарын бэлэгтэй уг сугалаанд 6 /зургаан/ сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хадгаламжаа сунгуулсан, хадгаламжиндаа орлого хийлгэсэн бүх хадгаламж эзэмшигч нар хамрагдах юм. Та бүхнийг азын тэнгэр эвээх болтугай!

 

Капитрон банк "Жижиг дунд үйлдвэр – хоршоо 2010” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцон, “Үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч” номинацийн эзнээр шалгарлаа.

2010 оны 5 дугаар сарын 11

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ–аас 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэлийн жил” болгон заралсантай холбогдуулан зохион байгуулсан “Жижиг дунд үйлдвэр – хоршоо 2010” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд 2010 оны 5 дугаар сарын 7 –ноос 10-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийт 150 гаруй аж ахуй нэгж, 30 хоршоо, 9 санхүүгийн байгууллага, 7 төрийн байгууллага оролцон, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийг иргэдэд танилцуулан оролцсон ба үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагааны үеээр ЖДҮГ–аас тус үзэсгэлэнд оролцогчдоос “Жижиг дунд үйлдвэрийн шилдэг үйлдвэрлэгч”, “Жижиг дунд үйлдвэрийн шилдэг хоршоо”, “Жижиг дунд үйлдвэрийн шилдэг худалдаа үйлчилгээ эрхлэгч” болон бусад номинацийн ялагчдыг тодрууллаа. Капитрон банк уг үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцон, иргэдэд банкны зээл болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгч, танилцуулга материал тараан ажилласан ба “Үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч” номинацийн эзнээр шалгарлаа. Капитрон банк нь ХБНГУ-ын KFW төслийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн зээл”, Монгол улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын хэлэлцээрээр Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкаар дамжуулан хэрэгжүүлж буй “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, Монгол Улсын Засгийн Газар Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциаци хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой амьжиргаа төсөл”, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг болон АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны санхүүжилт бүхий “Гэр Санаачлага” зэрэг төслүүдийг олгохоор тус тус сонгогдож, Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Орхон аймгуудад амжилттай хэрэгжүүлж байна.

Банкны зүгээс төсөл хэрэгжүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдтэй байнга харилцан мэдээлэл солилцон, хамтран ажиллаж, бизнесийн үйл ажиллагааг нь идэвхитэй дэмжиж байдаг. Өнгөрөгч 2009 онд тус банкаар дамжуулан олгогдсон ЖДҮйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлд  нийт 76 төсөл хамрагдсан бөгөөд Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Хөнгөн үйлдвэрлэл, Газар тариалан, Ноос, ноолуур, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон салбарт олгогдож үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгаа ба 1000 гаруй иргэд тогтвортой ажлын байраар хангагдаад байна.

Дашрамд дурьдахад манай банкны хамтран ажиллагч “БЭСТ ШҮЕС” ХХК уг үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцон “Жижиг дунд үйлдвэрийн шилдэг худалдаа үйлчилгээ эрхлэгч” номинацийн ялагчаар шалгарсныг хэлэхэд таатай байна.

Капитрон банк 2009 оны "ТОП-5" банкаар шалгарлаа.

2010 оны 4-р сарын 20

МҮХАҮТ, Монгол улсын Засгийн газартай хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгж, “ТОП-5” банкуудыг жил бүр шалгаруулан тэдний үйл ажиллагааг дэмжин урамшуулдаг уламжлалтай ба энэ жил 9 дэхь удаагаа энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг хийж, 2009 оны манлай банкуудыг тодруулан гаргасан байна. 2002 онд “ТОП-5” банкаар шигшигдэж байсан Капитрон банк нь өнгөрөгч 2009 онд банк санхүүгийн салбар хямралд орж хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч өөрийн нөр их хичээл зүтгэл, үйл ажиллагаа, хамтын бүтээлээрээ арилжааны бусад банкуудтай өрсөлдөн энэхүү хүндтэй шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч 2009 оны “ТОП -5” банкаар шалгарлаа.

2009 онд Капитрон банк нь дотоодын үйлдвэрлэгчдийг хямд эх үүсвэр бүхий хөтөлбөрүүдэд хамрагдах бололцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гадны 2 төсөл, мөн Монгол улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцож, бодитой үр дүнг үзүүлж байсан. Үүнээс онцолж дурьдвал, “Атрын 3-р аян”-ны хүрээнд манай улсын тариалангийн үйлдвэрлэлийн гол асуудал болох усжуулалтын системийг суурилуулахад хөрөнгө оруулалт хийсэн нь манай улсын ХАА-н салбарт оруулсан хамгийн үнэ цэнэтэй үйл явц болсон юм. Үүний үр дүнд Орхон аймаг нийт 110 га тариалангийн талбайг усжуулах хүчин чадал бүхий усжуулалтын системтэй болсон байна. 2009  оны  эцсийн байдлаар банкны нийт зээлийн багцын үлдэгдэл 79,7 тэрбум төгрөг хүрч, үүнээс 49 хувийг нь харилцагч томоохон аж ахуйн нэгжид, 38 хувийг жижиг дунд үйлдвэрт олгосон зээл эзэлж байсан бөгөөд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд 2009 оны 12 сарын 31-ны байдлаар нийт 115 зээлдэгчид хөнгөлөлттэй зээл олгож, 2,766 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн байна.

Харилцагчдынхаа итгэл, хамтын ажиллагааны үр дүнд улам бүр урамшин ажиллаж ирсэн Капитрон банкны хамт олон энэхүү амжилтаа бататган зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү уян хатан болгож, найрсаг соёлч үйлчилгээгээр харилцагчиддаа улам бүр хүрч үйлчилж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ өндөрт өргөн, улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулахаар урам зоригоор дүүрэн ажиллаж байна.   

 

Капитрон банк харилцагчдынхаа санал хүсэлтийг сонслоо.

2010 оны 3-р сарын 29

Хүн амыг банк санхүүгийн үйлчилгээгээр найдвартай, тасралтгүй хангаж, зах зээлд шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж ирсэн тус банкны Эрдэнэт хот дахь 3-р салбарын 6 жилийн ойн өдөр тохиож байгаа энэхүү өдрүүдэд тус салбар ойн баяраа харилцагчдад үр өгөөжтэйгөөр тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор “Харилцагчийн Зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.
Энэхүү “Харилцагчийн Зөвөлгөөн”-өөр харилцагч нарт банкны үүсэл хөгжил, түүхэн замнал, ололт амжилт, хэтийн төлөв, бодлогийн талаар дэлгэрэнгүй танилцуулснаас гадна, Тэргүүн дэд захирал Ө.Одонсүрэн, салбарын захирал Ё.Оюунчимэг нар зочдын сонирхсон сэдэв, асуултын хүрээнд чөлөөт зөвлөгөө, ярилцлага хийсэн нь цаг үеээ олсон чухал зүйл байсан юм. Мөн банк өөрийн шилдэг харилцагчдаа тодруулан өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулсан нь энэхүү үйл ажиллагааны нэгэн онцлох үйл явдал байлсан юм.

Капитрон банк нь 2010 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэгч банкаар дахин шалгарлаа.

2010 оны 3-р сарын 11

Капитрон банк нь 2009 онд ХХААХҮЯам, ЖДҮХСантай хамтран ажиллах гэрээ байгуулан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэгч банкаар шалгаран ажилласан билээ. 2009 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2,7 тэрбум төгрөгийн зээлийг 76 зээлдэгчид олгож, уг зээлийн үр дүнд 358 ажлын байр шинээр бий болсон юм. Тус банк нь ард иргэдийнхээ аж амьдрал, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн зүгээс тодорхой хувь нэмэр оруулан, амжилттай ажиллаж чадсанаар 2010 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч банкаар дахин шалгарлаа.

2010 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2,6 тэрбум төгрөгийн зээлийг дараах нөхцөлөөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох юм. Үүнд:

  • Зээлийн хэмжээ:             100,000,000.00 /нэг зуун сая/ төгрөг хүртэл
  • Зээлийн хугацаа:           3 жил
  • зээлийн хүү /сарын/:      1%

Жич: Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Үйлдвэрлэлийн хэлтэс нь төслүүдийг хүлээн авч, хэрэгжүүлэгч банк тус бүрт хуваарилдаг болно.

Банкны төв байр ердийн цагийн хуваариар ажиллаж эхэллээ.

2010 оны 2-р сарын 22

Капитрон банкны төв байранд хийгдсэн засварын үйл ажиллагаа бүрэн дууссан тул харилцагчид ердийн цагийн хуваариар үйлчлүүлнэ үү.

Гараг

Ажиллах цаг

Даваа - Баасан

09.00 - 17.00

Бямба - Ням

Амарна

Капитрон банк нь "UBIBOR contribution contest" -ийн "Best Spread Bank" номинацийн ялагчаар тодорлоо.

2010 оны 2-р сарын 10

Thomson Reuters агентлаг, Монголын санхүүгийн зах зээлийн холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг "UBIBOR  contribution contest" нь хоёр дахь жилдээ, 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг дуустал амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жилийн "UBIBOR contribution contest" -т Капитрон банк нь амжилттай оролцон "Best Spread Bank" буюу "Хамгийн сайн "Spread" -тэй банк" номинацийн ялагчаар тодорлоо.

Банк хоорондын мөнгөний зах дээрх авах болон өгөх хүү, мөн валютын зах дээрх худалдан авах болон худалдах ханшийн зөрүү хамгийн бага байсан буюу хамгийн бодитой ханшаар ажиллаж чадсан банк уг номинацийн ялагчаар тодордог байна.

Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо нь олон улсын санхүүгийн мэдээллийн тэргүүлэгч компани болох Томсон Ройтерс агентлагтай хамтран Улаанбаатар хотын банк хоорондын суурь хүүг (UBIBOR) 2007 оны 8-р сарын 22-оос эхлэн олон улсын санхүүгийн зах зээл дээр түгээж эхэлсэн билээ.

UBIBOR /Ulaanbaatar InterBank Offered Rate/ нь Монголын мөнгөний зах зээлийн суурь хүү юм.

Банкны уртасгасан цагаар ажилладаг нэгж нэгээр нэмэгдлээ.

2010 оны 1-р сарын 7

Капитрон банк Монгол улсын банк, санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгон, орон зайгаа эзлэн ажилласаар өдгөө 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан банк санхүүгийн чанартай бүтээгдэхүүн, соёлч үйлчилгээг санал болгон ажилладаг. Энэ ч утгаараа харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн "Sunday Plaza", "Шөнийн зах", "Нарантуул" ОУХТ зэрэг худалдаа үйлчилгээний томоохон төвүүд байрладаг хэсэгт банк бас нэгэн тооцооны төвөө уртасгасан цагаар /22 цаг хүртэл/ ажиллуулж, харилцагчиддаа банкны бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилж байна. Энэ нь Баянзүрх дүүрэгт ажиллаж, амьдардаг иргэдийн хүсэл сонирхолд нийцэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

503-р тооцооны  төвийн шинэ ажлын цагийн хуваарь:

Гараг

Ажиллах цаг

Даваа - Баасан

09.00 - 22.00

Бямба

10.00 - 21.00

Ням

11.00 - 21.00

503-р тооцооны төвийн байршил:

БЗД -ийн 6-р хороо, 13-р хороолол, "Эрэл" -ийн 40-р байр. /FM 107.5 -ын байр/

Мөн УИД-ийн зүүн талд байрлах Капитрон банкны 1-р салбар дээрх уртасгасан цагаар 2005 оноос хойш ажиллаж байгаа билээ.

<< Буцах
1 2 3 Дараачийн >>