Азийн залуучуудын боксын АШТ-ий хамтран ажиллагчаар Капитрон банк ажиллаж байна 2019 оны 11 сарын 13

news image

Монголын боксын холбоо, Азийн боксын холбоо /ASBC/ хамтран “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 11-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт ордонд амжилттай зохион байгуулсаар байна.

Энэ жилийн “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”-д Азийн 17 орны шилдэг залуу боксчид хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор ирсэн бөгөөд Монгол Улсаас эх орондоо зохиож буй тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 16 тамирчин оролцож байна.

Тэмцээнд эрэгтэй /49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг/ жинд, эмэгтэй /48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81/ гэсэн нийт 20 жинд шилдэгүүд тодорно. Тэмцээний шүүгчээр Олон улсын боксын холбоо /AIBA/-ны 2 болон 3 одтой шүүгчид ажиллаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ажнай корпораци, хамтран ажиллагчаар Монголын боксын холбооны топ түнш, спортыг дэмжигч Капитрон банк болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Азийн залуучуудын боксын аваргууд энэ Ням гарагт буюу 11-р сарын 17-нд тодорно. Монголын ирээдүйн олимпийн их аваргууд болох өнөөдрийн өсвөр, залуу тамирчидаа уухайлан дэмжээрэй.

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2020.07.11-15 -ны өдрүүдэд Капитрон банкны салбар, нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг танд хүргэж байна&am

image

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

Дээд лигийн хүчтэй өрсөлдөгч “Атлетик 220 клубыг Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн&a

image

Валютаар хийгдэх зарим гүйлгээг хязгаарлах тухай

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 сарын 29-ний өдөр  баталсан “Коронавирус халдвараас (Ковид-19) цар тахлаас урьдчилан с&

  • Follow Us:

Copyright CAPITRON BANK © 2020.