Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10% - 25% чөлөөлж эхэллээ 2020 оны 04 сарын 06

news image

Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан Капитрон банкнаас шат дараалсан шийдвэрүүдийг тухай бүр нь гаргаж боломжит арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа билээ.

Капитрон банк энэ хүнд үеийг харилцагчидтайгаа хамтдаа даван туулах, Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгын хүрээнд зээлдэгчдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зээлийн хүүг хэсэгчлэн чөлөөлөх талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Цалингийн зээлтэй иргэдийн 2020 оны 4, 5, 6 дугаар саруудын хүүгийн төлөлтийн 25%-ийг чөлөөлөх;

  2. Коронавирус (Ковид-19) цар тахал, түүнтэй холбоотой тогтоосон хорио цээрийн улмаас үйл ажиллагаа нь зогссон болон борлуулалтын орлого нь 50%-иас дээш буурсан “Жижиг дунд бизнес эрхлэгч” ААН-ийн 2020 оны 4, 5, 6 дугаар саруудын хүүгийн төлөлтийн 10%-ийг чөлөөлөх, зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах;

* Тайлбар:

  • “Жижиг дунд бизнес эрхлэгчид” гэдэгт 2019 оны жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбум төгрөгөөс доош байсан аж ахуйн нэгжүүд хамаарна.

  • Борлуулалтын орлогын бууралтыг тооцохдоо 2019 оны 1-р улирлын борлуулалтын орлогыг 2020 оны 1-р улирлын борлуулалтын орлоготой харьцуулна.

Хүүгийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

  • Цалингийн зээл: Банкны зүгээс тухайн сард төлөх эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлөлтөөс 25%-ийг автоматаар чөлөөлж, сар бүр таны гар утсанд мессеж хүргүүлнэ.  

  • Жижиг дунд бизнес эрхлэгчид: Та 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ЭНД дарж онлайнаар хүсэлтээ илгээх бөгөөд бид таны Банканд мэдээлсэн бодит орлогод үндэслэн “Жижиг дунд бизнес эрхлэгчид” (2019 оны жилийн борлуулалтын орлого нь 1 тэрбум төгрөгөөс доош байсан аж ахуйн нэгж)-д хамаарах эсэхийг шалган эргэн холбогдож, энэхүү хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг хүргүүлэх болно. Мөн та хүсэлтээ салбар, нэгжид хандан гаргах боломжтой.  

Жич: 1/Дээрх шийдвэрүүд нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар Капитрон банканд цалингийн зээлтэй байгаа иргэд болон зээлтэй байгаа “Жижиг дунд бизнес эрхлэгчид”-д хамааралтай. 2/Хөнгөлөлттэй хүүтэй төслийн зээл, овердрафт зээлд хамаарахгүй болно.

(COVID-19) Хамтдаа даван туулъя – Капитрон банк


Бусад мэдээ

image

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа COVID19 цар тахлын үед Монгол хүн бүрийг хуримтлалтай болгох зорилготой “52 долоо хоног&a

image

Капитрон банк 4 жил дараалан Монголын ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Энэ жилийн хувьд COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх арга хэмжээг дагуу цахимаар зохион байгуулж, ТОП-100 ААН-ийн амжилтаа жил б&

image

Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хүүхдийн хадгаламжинд...

Коронавирусийн хямралыг даван туулахад чиглэгдсэн багц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хүүхэд бүрд&

  • Follow Us:

Copyright CAPITRON BANK © 2020.