Personal banking
Шуурхай зээл
Шуурхай зээл
Зориулалт
Эрхэм харилцагч та өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, богино хугацаанд санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх бол “Шуурхай зээл”-ийг сонгоорой.
Тавигдах шаардлага
Зээлдэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Зээлдэгч нь тодорхой хэмжээний орлоготой байх;
- Бизнесийн орлоготой бол хуулийн дагуу аж ахуйн, нэгжийн санхүүгийн тайлан ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолт, компанийн дүрэм, гэрчилгээ зэрэг баримтуудыг авна;
- Анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- Зээл хүсэгчийн эхнэр, нөхөр эсвэл зээлдэгчийн 20-оос дээш хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байгууллага нь сүүлийн 2 жилийн дотор анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн түүхгүй байх;
Барьцаа хөрөнгө нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Зээлдэгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй байх. Үүнд: Нийтийн болон амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт; Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, түүн доторх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хэсэгчилсэн талбай.
- Барьцаа хөрөнгө нь өмнө нь бусад банк, санхүүгийн байгууллагад барьцаалагдаж байсан бол уг барьцаанаас чөлөөлөгдөөд 30-аас доошгүй хоног өнгөрсөн байх.
- Барьцаа хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан бол бэлэглэлийн гэрээ байгуулагдаад нэг жил өнгөрсөн байх,
- Барьцаа хөрөнгө нь зээлдэгчийн өмчлөлд 30 хоногоос дээш хугацааны өмнө шилжсэн байх