МУТС-тай тэмцэх тухай

Мөнгө угаах терроризмыг  санхүүжүүлэхтэй тэмцэх Капитрон банкны бодлого журам

Капитрон банк нь “Мөнгө угаах терроризмыг  санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” өөрийн бодлого журмыг Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /FATF/-н зөвлөмж, МУ-н “Мөнгө угаах болон терроризмыг  санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль,  Монголбанкны дэргэдэх Санхүүгийн Мэдээллийн албанаас гаргасан журам, зааварчилгаа, зөвлөмжийн хүрээнд боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Мөнгө угаалтаас сэргийлэх Капитрон банкны асуулга

Капитрон банк нь, олон улсын “Wolfsberg group”-ээс санхүүгийн байгууллагуудад зориулан гаргасан мөнгө угаалттай тэмцэх дотоод хөтөлбөрийн асуулгад нийцүүлэн “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх Капитрон банкны асуулга”-ыг боловсруулан гаргаж дотоод, гадаад харилцагч банк санхүүгийн байгууллагыг нарийвчлан таниж мэдэхийн хүрээнд жил бүр асуулга хүргэн ажиллаж байна. Доорх линкээр орж Капитрон банкны Мөнгө Угаах Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаарх асуулгатай танилцана уу. 

http://www.capitronbank.mn/uploads/files/20190213/f54b97b4b38d1891d759b46a8f611c1a.pdf

 

АНУ-н иргэн хуулийн этгээдийн гадаад улс оронд байршиж буй дансдаас татвар суутгах тухай хууль

Капитрон банк нь, АНУ-ын Засгийн газраас гаргасан тус улсын харъяалалтай иргэн, хуулийн этгээдийн гадаадын банк, санхүүгийн байгууллагад байршиж буй дансдаас татвар суутгах тухай хууль FATCA (Foreign Account Tax Compliance Act)-г дагаж мөрдөхөөр дэлхийн банк, санхүүгийн байгууллагуудын нэгэн адил нэгдэж, зуучлалын дугаараа /GIIN:YTCFTI.99999.SL.496/ авсан байдаг. Капитрон банкны АНУ-ын татвар хураагч ба мэдүүлэгчийн эцсийн өмчлөгчийн эрхийг баталсан гэрчилгээтэй танилцахыг хүсвэл доорх линкээр орж танилцана уу. 

http://www.capitronbank.mn/uploads/files/20190213/705a62ba9f7dc566bf2e3ff46ca93d60.pdf

 

Америкийн Нэгдсэн Улсаас санаачлан гаргасан USA Partriot Act.

USA Patriot Act гэдэг нь АНУ 2001 оны 9-р сарын 11-ний өдрийн террорист халдлагаас хойш батлагдсан хууль сахиулах байгуулгад террористуудыг мөрдөн шалгах, яллах, шүүх үйл ажиллагаанд өргөн хүрээний эрх мэдэл олгосон хууль юм. Гадаадын банкуудын хувьд террорист халдлага үйлдэхгүй гэдгийг батлан харуулсан гэрчилгээ юм. Капитрон банкны USA Patriot Act-ын гэрчилгээтэй танилцахыг хүсвэл доорх линкээр орж танилцана уу.

www.capitronbank.mn/uploads/files/20190213/db9744d75e0f8bd59c983a666a9a5027.pdf

 

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк