Зээлийн хэмжээ нэмэгдэж, хугацаа уртаслаа 2017 оны 01 сарын 31

news image

Капитрон банкнаас эрхэм харилцагч та бүхэндээ Үндэсний уламжлалт сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, хэрэглээний зээлээ хамгийн таатай нөхцөлөөр олгож эхлэлээ.

Капитрон банкны Улаанбаатар хот болон орон нутгийн салбар нэгжээр дамжуулан ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ, ӨРХИЙН ЗЭЭЛ, АВТОМАШИН, ТАВИЛГА, ЦАХИЛГААН БАРААНЫ ХУДАЛДАН АВАЛТЫН ЗЭЭЛ-ийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой.

Хэрэв та цалингийн зээл авахыг хүсч байгаа бол танд зориулан зээлийн хэмжээг 24 сарын бодит цалингийн хэмжээгээр буюу 50 сая хүртэл төгрөг болгон нэмэгдүүлж, 48 сарын хугацаатайгаар уртасгалаа. Мөн өрхийн зээл, автомашин болон хэрэглээний худалдан авалтын зээлийг 36-60 сарын хугацаатайгаар богино хугацаанд шийдвэрлүүлэн аваарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны харилцагчийн мэдээллийн лавлах 1800-2020 дугаараас болон цахим хуудаснаас тус тус авна уу.

 

“Үндэсний уламжлалт баяраараа

Үндэсний бүтээгдэхүүнээ дээдэлсэн

Өөдлөн дэвжих баяраараа

Өв уламжлалаараа бахархсан

Өргөн олон түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй!


Бусад мэдээ

image

КАПИТРОН БАНК СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол орны эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын бэрхшээл<

image

ЭМНД ерөнхий газартай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгууллаа

Иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг банкаар дамжуулан хүргэх зорилгоор Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар нь Капитрон банкт

image

КАПИТРОН БАНК ИРЭЭДҮЙН ХӨЛБӨМБӨГЧДӨӨ ДЭМЖИНЭ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк