ТӨСӨӨЛЛӨӨ БОДИТ ХЭРЭГЛЭЭ БОЛГОХ УХААЛАГ ЗЭЭЛ 2019 оны 01 сарын 22

news image

Сар шинийн баяр бол ахмад настан буурлуудаа хүндэтгэж, ураг төрлөөрөө учран золгож тэмдэглэдэг өнө эртнээс уламжлалтай Монгол түмний хамгийн сайхан баяр билээ. Цагаан сарын ёс жаягийн дагуу идээ ундаа бэлтгэх, бэлэг сэлт цуглуулах, гэртээ шинэ эд зүйлс авах зэргээр сар шинийн баяраар тодорхой хэмжээний зардлууд гардаг.

Тэгвэл санхүүгийн асуудалд санаа зовохгүй сар шинийн баяраа сэтгэл дүүрэн тэмдэглэх боломжийг Капитрон банкнаас танд олгож байна.

Сар шинийн баярыг угтан Капитрон банк хэрэглээний зээлийн хүүгээ буурууллаа. Тодруулбал, Цалингийн зээл, өрхийн зээл, автомашин, тавилга, цахилгаан барааны худалдан авалтын зээлийн хүү сарын 1.5% хүртэл буурсан тул эрхэм харилцагч та хэрэгцээт зээлээ хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой юм.

Өөрийн хэрэглээнд тохируулан зөв зээл авч, зөв зүйлдээ зарцуулна гэдэг хамгийн ухаалаг шийдвэр. Тиймээс төсөөллөө бодит хэрэглээ болгох, хүү багатай, хурдан шийдэгддэг ухаалаг зээлээ Капитрон банкнаас авахыг зөвлөж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны лавлах төвийн 1800-2020 дугаараас болон өөрт ойрхон байрлах Капитрон банкны салбар нэгжээс аваарай.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

12 жилийн дотор бид юу хийж чадах вэ?

2030 он гэхэд дэлхийн дулаарал Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэх төлөвтэй гэж НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн байгуулл<

image

Санхүүгийн үйлчилгээг ч үзүүлнэ, сайн үйлсийг ч бүтээнэ

Энэ оны зургаадугаар сард Монгол улсад банк санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. 

image

Капитрон банк ирээдүйн олимпийн аваргуудыг төрүүлэхийн төлөө

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк