Капитрон банк ирээдүйн хөлбөмбөгчдөө дахин дэмжинэ 2019 оны 03 сарын 01

news image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ерөнхий Боловсролын Сургуулиудын “Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн 2019 оны шинэ улирлын тэмцээн эхлэх гэж байна.

Капитрон банк нь "Дуулиан-2020" тэмцээнд Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний 3-р сургуулийн хүүхдүүдийг ивээн тэтгэж, дахин хамтран ажиллахаар боллоо.

Эргэн сануулахад, охид, хөвгүүд тус бүр 11, 13, 15, 17 гэсэн нас, насны ангилалтай зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд өнгөрөгч 2018 онд тус сургуулийн хүүхдүүд амжилттай оролцож, “Хөвгүүд-11” насны ангилалаас анхныхаа хүрэл медалийг хүртэж, багийн довтлогч Б.Сүлд-Эрдэнэ тэмцээний “Мэргэн бууч”-аар тодорч байсан юм.

Капитрон банкны хамт олон хөлбөмбөгчин хүүхдүүддээ тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч, хувцас, хэрэглэлийг гардуулан өгөхийн зэрэгцээ банкны дурсгалын зүйл болон хүүхдийн санхүүгийн хэрэглээг дэмжигч “Мөрөөдөл” сурагчийн картын дээжээс бэлэглэлээ.

Капитрон банк ирээдүйн хөлбөмбөгчдөө гурав дахь жилдээ дэмжин ажиллахын хажуугаар Үндэсний дээд лигийн “Атлетик 220” клубын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилладаг. Түүнчлэн банкны “спортлог” банкир ажилтан залуусаа дэмжин хөлбөмбөгийн тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдогоос гадна хүүхэд, залуусыг спортод уриалан дуудах, багаар хамтрах, эрүүл амьдралын хэмнэлийг сурталчлахад өөрийн хувь нэмрээ оруулан ажилласаар байна.

“Дуулиан 2020” тэмцээнд оролцогч нийт хүүхдүүддээ Капитрон банкны хамт олон, харилцагчдын өмнөөс спортын болон сурлагын өндөр амжилт хүсье! 

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк “Топ 100 аж ахуйн нэгж”-ээр гурван жил дараалан тодорлоо

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 18 дахь жилдээ Монгол Улсын “ТО&

image

Монгол Улс энэ жил Олон Улсын Робокон тэмцээнийг зохион байгуулна

Дэлхийн хөгжлийг Монголд авчрах хамгийн чухал зүйл бол технологи гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх болсон. Харин оюутан залу

image

ДУУЛИАН 2020 ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР КАПИТРОН БАНК ШАЛГАРЛАА

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк