Төвийн бүсийн сорьц тогтоох лабораторийн танилцуулах өдөрлөг зохион байгуулагдлаа 2019 оны 04 сарын 08

news image

Капитрон Банк нь Дархан-Уул аймгийн Монголбанк, Дархан-Уул аймгийн ХОХБТХэлтэс, Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн хэлтэс, Дархан-Уул аймгийн БОАЖГазартай хамтран “Төвийн бүсийн сорьц тогтоох лаборатори танилцуулах өдөрлөг”-ийг алт олборлогч ААН, иргэдэд зориулан амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт Төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна Капитрон банкны Актив пассивын удирдлагын газрын захирал Б.Бат-Энх болон тус банкны “Дархан” салбарын захирал Ж.Саранцацралт нар “Алтны арилжаа” сэдвээр мэдээлэл сургалтыг хийж, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй үнэт металл олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй харилцан санал солилцлоо.

Сургалтаар дамжуулан алт олборлогч нар олборлосон алтандаа хэрхэн сорьц тогтоолгож, Капитрон банкинд алтаа Монголбанкны ханшаар худалдах, улмаар тээврийн зардал, цаг хугацаагаа хэмнэх, аюулгүй байдлын эрсдэлээ хэрхэн хангах боломжтой талаар чухал ойлголт, мэдээллийг авсан юм.

Эргэн сануулахад, 2018 оны 10 дугаар сард Дархан-Уул аймагт Стандарт, хэмжил зүйн хэлстийн Үнэт металлын сорьц тогтоох лаборатори албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус нэг цэгийн үйлчилгээний төвд Алт, үнэт металыг худалдан авах Капитрон банкны “Дархан стандарт” тооцооны касс шинээр нээгдсэн билээ. Тус тооцооны төв нь алт, үнэт металын арилжаа хийхээс гадна банкны харилцах, хадгаламжийн үйлчилгээ, гадаад гуйвуулга, карт, цахим банк нээх зэргээр банкны олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг аж.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

12 жилийн дотор бид юу хийж чадах вэ?

2030 он гэхэд дэлхийн дулаарал Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэх төлөвтэй гэж НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн байгуулл<

image

Санхүүгийн үйлчилгээг ч үзүүлнэ, сайн үйлсийг ч бүтээнэ

Энэ оны зургаадугаар сард Монгол улсад банк санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. 

image

Капитрон банк ирээдүйн олимпийн аваргуудыг төрүүлэхийн төлөө

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк