“Атлетик 220” клубтай гурав дахь жилдээ хамтран ажиллана 2019 оны 05 сарын 02

news image

Монголын хөлбөмбөгийн шилдэг багуудын нэг болж, Үндэсний дээд лигийг чимж яваа клуб бол “Атлетик 220” клуб. Тэд 2017 онд Үндэсний дээд лигт анх дэвшин орсон жилдээ Үндэсний дээд лигийн Хүрэл медаль, 2018 оны Футзалын дээд лигийн Мөнгөн медаль, 2018 оны "МХБХ-ны цом”-ын аварга, 2019 оны Футзалын дээд лигийн Хүрэл медаль гээд олон олон амжилтуудыг үзүүлээд байна.

Багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгийн спорт нь өөрөө ивээн тэтгэгчтэй байхыг шаарддаг спорт. Тиймээс клубууд биеэ дааж, санхүүгийн хувьд найдвартай, итгэлтэй болоод ирэхэд амжилт дагаад ирдэг ба энэ нь ивээн тэтгэгч нартай шууд холбоотой байдаг.

Капитрон банкны хувьд тус клубыг сүүлийн 2 жилийн турш ивээн тэтгэж хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Аthletic 220 Football Academy” байгуулагдаж, тус хөлбөмбөгийн сургалтаар дамжуулан хүүхэд залуусыг эрүүл чийрэг, багаар ажиллах чадвартай хүн болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ гадны легионер тамирчид шинээр нэмэгдэх, Монгол тамирчдын ур чадвар илүү сайжрах, Олон улсын чанартай тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцох зэргээр Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд бодитой хувь нэмэр болж байна.

Тиймээс ч дээрх үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Капитрон банк “Атлетик 220” клубын “Ерөнхий ивээн тэтгэгч”-ээр дахин нэг жилээр хамтран ажиллах гэрээгээ үзэглэлээ. Мазала үндэсний дээд лиг эхлээд удаагүй энэ үед “Атлетик 220” клуб улам бүр хичээж, өмнөх амжилтуудаа ахиулан медалийн өнгөө хувиргах бизээ.

“Атлетик 220” клубын удирдлагууд, багийн нийт тамирчид, хөгжөөн дэмжигчиддээ спортын өндөр амжилт хүсье!

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа COVID19 цар тахлын үед Монгол хүн бүрийг хуримтлалтай болгох зорилготой “52 долоо хоног&a

image

Капитрон банк 4 жил дараалан Монголын ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Энэ жилийн хувьд COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх арга хэмжээг дагуу цахимаар зохион байгуулж, ТОП-100 ААН-ий&

image

Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хүүхдийн хадгаламжинд...

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк