Дуулиан2020 тэмцээний шилдэг ивээн тэтгэгчээр Капитрон банк шалгарлаа 2019 оны 05 сарын 08

news image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Ерѳнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг "Дуулиан-2020" 13 дах удаагийн аварга шалгаруулах өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Манай орны тэргүүлэх компаниудын ивээн тэтгэлэг, дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулиудын баг тамирчид өрсөлддөг энэхүү тэмцээнд Капитрон банк нь Нийслэлийн 3, 115, 31-р сургуулиудтай хамтран ажиллаж "Шилдэг ивээн тэтгэгч байгууллага"-аар шалгарч хүндэт өргөмжлөл гардсан бол ивээн тэтгэгч байгууллагуудын дунд явагддаг хөлбөмбөгийн тэмцээнд Капитрон банкны баг оролцож, "Мѳнгѳн медаль" хүртлээ.

Капитрон банк нь хүүхэд залуусын биеийн болон оюуны хөгжлийг дэмжсэн олон бодит ажлуудыг хэрэгжүүлдэг. Үүний нэг болох “Дуулиан 2020” тэмцээний ивээн тэтгэгчээр сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Дэмжигч багийнхаа хүүхдүүдийг спортоор хичээллэх нөхцөл бололцоог ханган ажилласнаас гадна "Дуулиан 2020" нэрийн төлбөрийн картыг тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд бэлэглэж, ирээдүйн санхүүгийн боловсролд хувь нэмрээ орууллаа.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүг


Бусад мэдээ

image

ЮнионПэй карттай Олон улсын аяллын улирал эхэллээ

Олон улсын аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан ЮнионПэй интернэйшнл байгууллагаас ЮнионПэй карт эзэмшигчдэд зори

image

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна.

image

Юнионпэй картаараа БНХАУ-д байрлах ресторануудад хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк