Капитрон банк эх үрсийн баярыг тохиолдуулан хадгаламжийн урамшуулалт аянаа зарлалаа 2019 оны 05 сарын 22

news image

Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Эх үрсийн баярыг тохиолдуулан Капитрон банкнаас Улаанбаатар хотын салбар нэгжүүдээрээ дамжуулан хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг “Боловсрол, оюуны спортыг дэмжигч банк” уриан доор 2019.05.21-ний өдрөөс 2019.06.07-ны хооронд зарлалаа. Урамшуулалт аянд Улаанбаатар хотын салбар нэгжүүдэд дараах дүнгээр хүүхдийн хадгаламж нээлгэсэн харилцагчид хамрагдана.

Үүнд:

Хүүхдийн хадгаламж шинээр нээсэн 50,000 төгрөгөөс дээш дүнтэй 14-с дээш насны хүүхэд бүрт “Мөрөөдөл” хүүхдийн карт үнэ төлбөргүй нээж өгнө. 

Хүүхдийн  хадгаламж шинээр нээсэн 100,000-200,000 хүртэлх, хуучин хадгаламждаа орлого хийсэн 200,000-400,000 хүртэлх дүнд IMAX кино театрын “Aladdin” киноны урилга, “Интер ном” номын дэлгүүрийн 5,000 төгрөгийн эрхийн бичиг бэлэглэнэ.

Шинэ хадгаламж нээсэн болон хуучин хадгаламждаа орлого хийсэн 400,000-с дээш дүнд насны ангиллаар нь хүүхдийн жүжиг үзэх эрх, усан спорт сургалтын төвийн эрх, IMAX кино театрын “Aladdin” киноны билет, 5,000 төгрөгийн номын худалдан авалтын эрхүүдээс урамшуулна.

Хүүхдийн хадгаламж шинээр нээсэн болон орлого хийсэн 50,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэй болно.        

Аяны хүрээнд нийт 10 хүүхдийг азтанаар тодруулан урамшуулна.

1. Оюун ухааны академийн сургалтын эрхийн бичгээр 2 хүүхэд.   

2. Усан спорт сургалтын төвийн нэг сарын сургалтын эрхээр 2 хүүхэд.

3. Jet” англи хэлний сургалтын төвийн зуны сургалтын эрхээр 2 хүүхэд.

4. Хүүхдийг хөгжүүлэх “Креатив Бамбоо” төвийн зуны бүтээлч сургалтын эрхээр 2 хүүхэд.

5. IMAX кино театрт гэр бүлийн 5-н гишүүний хамт хүссэн киногоо үзэх эрхээр 2 хүүхдийг тус тус урамшуулна.

Урамшууллын эздийг 2019 оны 06 сарын 08-ны өдрийн 14:00 цагт IMAX кино театрын “Aladdin” киноны өмнө тодруулна.

Мөн аяны хүрээнд нийт хүүхдүүдийнхээ дунд “Миний мөрөөдөл” гар бүтээлийн уралдааныг зарлаж байна. Таны хүүхдийн хийсэн Капитрон банкны логог тусгасан “Миний мөрөөдөл” гар урлал, уран зургийн бүтээл нь энэхүү уралдаанд оролцох эрхтэй болж 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монголын хүүхдийн ордны дугуйлангийн багш нарын шалгуураар шилдэг бүтээлээр шалгаруулна.

Нийт 10 хүүхдийг гар бүтээлийн уралдааны шилдгээр шалгаруулж Капитрон банканд  100,000-250,000 төгрөгийн хадгаламжийг 3 хүүхдэд нээж өгөх бол үлдсэн 7 оролцогчдыг  банкны гарын бэлгээр урамшуулна. Хүүхдийнхээ ирээдүйн төлөө хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх хуримтлал нээж, зуны амралтыг нь зугаатай өнгөрүүлээрэй. Урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны Улаанбаатар хотын салбар нэгжээс болон лавлах төвийн 1800-2020 дугаараас авна уу.

Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон банк


Бусад мэдээ

image

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна.

image

Юнионпэй картаараа БНХАУ-д байрлах ресторануудад хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

ЮнионПэй интернэйшнл байгууллагаас ЮнионПэй карт эзэмшигчиддээ зориулан олон төрлийн хөнгөлөлт урамшууллыг үзүүлдэг б&

image

“Мөрөөдөл” хадгаламжийн урамшуулалт аяны азтанууд тодорлоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк