Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө 2019 оны 06 сарын 17

news image

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудаас олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаагийн нэг нь Банкны салбарын 95 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Тус тэмцээн 2019.06.14 - 2019.06.16-ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж, цом, медалийн эзэд болон шилдэг тамирчдаа тодрууллаа. 

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 10 багийн тамирчид өөрсдийн хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Монголбанк болон арилжааны банкуудаас гадна Санхүүгийн зохицуулах хороо, банк бус санхүүгийн байгууллагын багууд оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой бас өрсөлдөөнтэй болгосон юм.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээний эмэгтэйчүүдийн төрлийн хүрэл медалийг Голомт банк, мөнгөн медалийг Төрийн банкны баг тамирчид хүртсэн бол аваргын алтан медалийг Чингис хаан банкны баг тамирчид тус тус хүртлээ.

Харин эрэгтэйчүүдийн төрөл хүрэл медалийг Хас банк, мөнгөн медалийг тэмцээнийг зохион байгуулагч Монголбанкны баг тамирчид хүртэж, аваргын алтан медаль, цомыг Олон улсын хэмжээний мастер П.Болортулга ахлагчтай Капитрон банкны баг тамирчид хүртлээ. Мөн тус тэмцээний "шилдэг тоглогч"-оор гайхалтай довтолгоо, хаалтуудыг хийж үзэгч олноо баясгасан Капитрон банкны багийн ахлагч П.Болортулга шалгарсан. 

Монголын банк санхүүгийн зах зээлд хурдацтай хөгжиж буй Капитрон банкны хувьд банкны салбарын ойн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа аваргын алтан медаль хүртэж байгаа амжилтаар салбарынхаа 95 жилийн ой, банкныхаа 18 жилийн ойг угтаж байна.


Бусад мэдээ

image

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа COVID19 цар тахлын үед Монгол хүн бүрийг хуримтлалтай болгох зорилготой “52 долоо хоног&a

image

Капитрон банк 4 жил дараалан Монголын ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Энэ жилийн хувьд COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх арга хэмжээг дагуу цахимаар зохион байгуулж, ТОП-100 ААН-ий&

image

Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хүүхдийн хадгаламжинд...

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк