Капитрон банк ирээдүйн хөл бөмбөгчдөө дэмжинэ 2017 оны 02 сарын 16

news image

Өөрчлөгдөн хөгжиж байгаа Капитрон банк нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүүхэд багачуудад чиглэсэн олон талын ажлуудыг зохион байгуулж, тэдэнд зориулсан ухаалаг хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн.

Тэгвэл энэ удаад Капитрон банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ерөнхий Боловсролын Сургуулиудын "Дуулиан-2020" заалны хөлбөмбөгийн тэмцээнд Үндэсний лаборатори 115-р сургуулийн хүүхдүүдийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

Дэлхий тавцанд Монгол улсаа төлөөлөх ирээдүйн чадварлаг хөл бөмбөгчдийг гаргах, Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг, энэхүү нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцохыг хүсч, “Их Талын Дуулиан” ТББ-ын тэргүүн Д.Тэрбаатар, 115-р сургуулийн захирал С.Оюун, Капитрон банкны Бизнес хөгжил хариуцсан захирал М.Баттулга, Капитрон банкны ажилтан, Үндэсний дээд лигийн “Гоёо” клубын тоглогч М.Энх-Од, Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин, Үндэсний дээд лигийн “Дэрэн” клубын тоглогч Ц.Төмөр-Очир, Спортын мастер Б.Гомбо-Очир нар тус сургуулийн хүүхэд, багачуудад, хувцас хэрэглэлийг гардуулан өгсөн юм.

Энэхүү үйл ажиллагааны дараа хөлбөмбөгчид маань бяцхан дүү нартаа урам зориг бэлэглэх зорилгоор баг болон хуваагдаж, хамтдаа хөл бөмбөг тоглон, өөрсдийн туршлагаа хуваалцсанаас гадна “Дэрэн” клубын тоглогч Ц.Төмөр-Очир хэрхэн сайн хөлбөмбөгчин байх талаар хүүхдүүдэд сонирхолтой зөвлөгөөг өгч, цаашдын тэмцээнд нь өндөр амжилтыг хүслээ.

115-р сургуулийн хүүхэд, багачууд болон сургуулийн удирдлага багш нар хамтран ажиллагч байгууллагын итгэлийг алдахгүй, бэлтгэл сургуулалтаа сайн хийж, тэмцээн уралдаандаа амжилттай оролцоно гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Тус сургуулийн багийн хувьд Нийслэлийн тэмцээнд оролцох эрхээ авч, эхний тоглолтоо амжилттай эхлүүлэн, 1 хожилтой явж байгаа бөгөөд энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд дараагийн тоглолтуудаа хийх юм. Капитрон банкны хамт олон болон харилцагчдынхаа нэрийн өмнөөс тэмцээнд оролцогч нийт хүүхэд багачууддаа амжилт хүсье!


Бусад мэдээ

image

Капитрон банк “Монгол улсын санхүүгийн зах зээл, хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Санхүү эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн 25 жилийн ойн нэрэмжит “Монгол улсын санхүүгийн за&

image

Капитрон банк дуучин Б.Баярцэцэгийн “Нежность” театр тоглолтон дээр хамтран ажиллаж байна

Капитрон банк нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэгийн уран бүтээлийн төслүүдийг дэмжин хамтран ажилладаг билээ.&

image

Капитрон банкны шигшээ баг “Эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий Хүрэл медалийн эзэд боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк