Капитрон банк “Говь Шанх-VI” наадмыг дэмжин ажиллалаа 2019 оны 07 сарын 30

news image

1999 онд буюу одоогоос 20 жилийн Өмнѳговь шанхын хурдыг сэргээн алдаршуулах зорилгоор зохион байгуулдаг “Говь шанх-VI” наадмыг энэ жил Ажнай Корпораци, “Ѳмнийн говийн хүлэг” уяачдын холбоо, Ѳмнѳговь аймгийн ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан бол Капитрон банк дэмжин ажиллаж, Өмнөговьчууддаа хүндэтгэл үзүүллээ.

Анхны наадам Говь шанхын хурдан адууны ѳлгий нутаг Цогтцэций сумын Цагаан Овоо хайрханы ар дээр буюу Цагаан товог хэмээх газар зохион байгуулагдаж байсан тус наадам улам өргөжин тэлсээр 20 жилтэйгээ золгож, “Говь шанх-VI” нэртэйгээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2019.07.26 - 28-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Наадам жил ирэх бүр цар хүрээгээ ѳргѳжүүлж, Гурван сайхан уулын бэлд Монголын цуутай хурдан хүлгүүд уралдаж, эрдэм тѳгс уяачид, эрхий мэргэн харваачид, эрэмгий хүчит бѳхчүүд зорин ирдэг улсын хэмжээний том даншиг наадам болтлоо ѳргѳжижээ. “Говь шанх-VI” наадамд эрлийз 3-н нас болон 6 насны хурдан морьдын уралдаан болж, хүчит 256 бөх хурд хүчээ сорин барилдаж, эрхий мэргэн харваачид онч мэргэнээ сорисноос гадна шагайн харваан тэмцээн боллоо. Хүчит бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Монгол Улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлээ. Мөн “Говь шанх-VI” наадмын хүрээнд Даланзадгад хотын Ажнай талбайд "Никитон" хамтлагийн тоглолт боллоо. Тус тоглолтод урилгаар Монгол Улсын Гавьяат жүжигчин, Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, дуучин Ука, "Fire" хамтлаг ирж ая дуугаа өргөсөн юм.

Түүнчлэн "Говь шанх-VI" даншиг наадмын үеэр Капитрон банкны Өмнөговь салбарын хамт олон нийт харилцагчиддаа зориулан хүндэтгэлийн өргөө барьж, хүлээн авахын зэрэгцээ банкны дурсгалын зүйлээр бэлэг барьж, нутгийн брэнд идээ цагаагаар үйлчиллээ. Ийнхүү “Говь шанх-VI” наадам өргөн дэлгэр боллоо.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Азийн залуучуудын боксын АШТ-ий хамтран ажиллагчаар Капитрон банк ажиллаж байна

Монголын боксын холбоо, Азийн боксын холбоо /ASBC/ хамтран “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”

image

Капитрон банк 18 жилийн ойгоор харилцагчаа хосоор нь Европ аялуулна

2001 оны 11 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж байсан Капитрон банк өнөөдөр 900 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 75 тэрбум&l

image

Анталья хосоороо аялах эзэд тодорч, Европ аялах урамшуулал эхэллээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк