Харилцагчийн мэдээлэл шинэчлэх тухай 2019 оны 08 сарын 01

news image

Банкны салбар нь харилцагч үйлчлүүлэгчиддээ дээдлэн хүндэтгэж, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээс гадна харилцагчаа аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргийг хүлээдэг. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу 2 жил тутам харилцагчдын хувийн хэргийг бүрдүүлэх аяныг арилжааны бүх банкууд хэрэгжүүлэн өөрсдийн харилцагчдынхаа мэдээллийг шинэчлэдэг уламжлалтай.

Капитрон банк нь дээрх ажлын хүрээнд харилцагчаа эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-г зохион байгуулж байна.

Эрхэм харилцагч та бүхэн 2019 оны 08 сарын 20-ны өдрийн дотор өөрт ойрхон байрлах Капитрон банкны салбар нэгжид хандан, өөрийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Хувийн хэрэг шинэчлэх аяны хүрээнд:

  • Холбоо барих утасны дугаар;

  • Холбогдох имэйл хаяг;

  • Байнгын оршин суух газрын хаяг;

  • Хөдөлмөр эрхлэлт зэрэг мэдээллийг бидэнд шинэчлэн өгнө үү.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ы талаар дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны лавлах 1800-2020 дугаараас болон өөрт ойрхон байрлах салбар нэгжээс аваарай.

Бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилласан эрхэм харилцагч танд баярлалаа.

 

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Азийн залуучуудын боксын АШТ-ий хамтран ажиллагчаар Капитрон банк ажиллаж байна

Монголын боксын холбоо, Азийн боксын холбоо /ASBC/ хамтран “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”

image

Капитрон банк 18 жилийн ойгоор харилцагчаа хосоор нь Европ аялуулна

2001 оны 11 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж байсан Капитрон банк өнөөдөр 900 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 75 тэрбум&l

image

Анталья хосоороо аялах эзэд тодорч, Европ аялах урамшуулал эхэллээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк