ЮнионПэй картаараа хэмнэлт хийх боломж 2019 оны 08 сарын 15

news image

Хятад улсыг зорихоор төлөвлөж буй хүн бүн бүхэнд дуулгах таатай мэдээ байна.

Энэ жил Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д 2019 оны 8-дугаар сарын 31-нээс 9-р сарын 15-ны хооронд болно. Харин энэ цаг мөчтэй зэрэгцэн ЮнионПэй интернэйшнл байгууллагаас карт эзэмшигч нартаа зориулан ээлжит урамшуулалт хөтөлбөрөө зарлажээ.

Капитрон банкны ЮнионПэй карт эзэмшигч та урд хөршрүү зорчих гэж байгаа бол БНХАУ-д ЮнионПэй картаар худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10-15%-ийг буцаан аваарай.

Энэхүү урамшуулал нь 2019 оны 8-р сарын 15-ны өдрөөс 2019 оны 9-р сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд ПОС төхөөрөмж дээрх худалдан авалтын 10%, интернэт худалдан авалтын 15% нь тухайн харилцагчид буцаан олгох юм. /Дээрх урамшуулалд хамрагдах гүйлгээний дээд хэмжээ 2,500,000 төгрөг хүртэл байна/

Гадаад улсруу аялах аялах иргэд, жуулчид, бизнес эрхлэгчид, жуулчид, оюутан залуус та бүхэн Капитрон банкны ЮнионПэй картыг сонгон авч, дээрх урамшуулалд оролцохын зэрэгцээ тус банкны картын TravelMate.ASIA хөнгөлөлтийн хөтөлбөрт давхар хамрагдахыг зөвлөж байна.

TravelMate.ASIA хөтөлбөрийг товч танилцуулахад Ази тивийн аялал жуулчлалын бүс нутагт байрлах 1200 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллагыг өөрийн сүлжээнд холбож, хөнгөлөлт урамшууллыг үзүүлдэг давуу талтай. Түүнчлэн тус карт нь дэлхийн хаана ч ашиглагдах боломжтойгоос гадна өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, доллар, төгрөг, юань бүхий гурвалсан валютын данстай юм.

Та бүхэн Капитрон банкны өөрт ойрхон салбар нэгжээс UPI картаа захиалан авч, олон олон хэмнэлтийг хийгээрэй. Картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

"52 долоо хоног" хадгаламжийн аянд нэгдэх үү?

Ухаалаг харилцагч танд “52 долоо хоног” хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

image

Капитрон банк дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Капитрон банк шинэ оны босгон дээр дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Дүрмийн сан нэмэгдсэнээр банкны төлб

image

Капитрон банк Хурдан тэмээний улсын уралдааныг ивээн тэтгэлээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк