Капитрон банк “Мандалговь open cup 2019” хөлбөмбөгийн тэмцээний дэд байранд шалгарлаа 2019 оны 08 сарын 19

news image

Дундговь аймгийн Мандалговь хөлбөмбөгийн клубээс санаачлан 4-дэх жилдээ зохион байгуулж буй “Маndalgobi Open Cup 2019” тэмцээн 8 сарын 17, 18-ны өдрүүдэд Мандалговь хотын хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай болж өндөрлөө.

Тус тэмцээнд Өмнөговь аймгийн 2 баг, Дундговь аймгаас 2 баг болон Дундговь аймгийн Номин холдинг ХХК баг, Улаанбаатар хотоос Капитрон банк, Монголын тэмүүлэл, Royal wolves, Mазаалайнууд зэрэг 8 багийн 80 гаруй тамирчид тойргоор өөрсдийн хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

2 өдрийн турш үргэлжилсэн тэмцээний дүн гарахад “Маndalgobi Open Cup” тэмцээний шагналт 4-р байранд “Royal wolves” баг, Хүрэл медалийг Дундговь аймгийн “Номин холдинг” ХХК Мөнгөн медалийг Капитрон банкны шигшээ багийн тамирчид хүртсэн бол Алтан медалийг Монголын хөлбөмбөгийн холбооны нэгдүгээр лигийн “Монголын тэмүүлэл” клубийн баг тамирчид хүртэж, цомын эзэд болжээ.

Мөн энэ удаагийн тэмцээний шилдэг хамгаалагчаар Капитрон банкны Цахим банкны хэлтсийн Картын төвийн ажилтан Д.Шинэцогт шалгарсан юм.

Капитрон банкны төвийн болон салбар нэгжийн төлөөлөл болсон ажилтнуудаас бүрдсэн тус багийн дараагийн том тэмцээн нь 2019 оны 09 сарын 12,13,14-ний өдрүүдэд зохион байгуулагдах Арилжааны банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах гадаа талбайн тэмцээн юм. Өнгөрсөн жилийн банк хоорондын аварга Капитрон банк аваргаа хамгаалах тун хүндхэн даалгавар тэдний өмнө байгаа ч тэд бэлтгэл сургуулилалтаа сайтар базааж байна.

Капитрон банк нь үндэсний дээд лигийн “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн тэтгэгч, Ерөнхий боловсролын сургуулиудын “Дуулиан2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний шилдэг ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж, Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа үндэсний хөрөнгө оруулалттай, ууган арилжааны банк юм.

 


Бусад мэдээ

image

Капитрон банк Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо

Капитрон банк анх удаагаа Олон улсын үнэлгээний Мүүдиз (www.moodys.com) агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ хийл&

image

Банкууд хөлбөмбөгийн аваргаа тодрууллаа

Энэ жил Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд “Банкир 2019” банк хооронд

image

Капитрон банк “Банкир” банк хоорондын хөлбөмбөгийн АШТ-ийг зохион байгуулна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк