Капитрон банк “Seedstars Ulaanbaatar” тэмцээнийг ивээн тэтгэлээ 2019 оны 09 сарын 05

news image

Хөгжиж буй улс орнуудад тулгамдаж буй асуудлуудыг технологи дээр суурилан оновчтой шийдэж буй стартап залуусыг олж, дэлхийн давцанд гаргах зорилготой “Seedstars Ulaanbaatar” арга хэмжээ наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд гурав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Монгол залуусаа дэлхийд гарах боломжийг нээхэд өөрийн хувь нэмрээ оруулан Капитрон банк тус тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа. Түүнчлэн Олон улсын энэхүү арга хэмжээний албан ёсны менторын нэгээр Капитрон банкны Бизнес хөгжлийн газрын захирал С.Баянхангай сонгогдсон.

Тус тэмцээнд сонгогдсон менторууд нь тэмцээнд оролцож буй багуудад өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа хуваалцаж, дэлхийн тавцанд гарахад нь дэмжлэг үзүүлсэн юм.

Тэмцээнд нийт 43 стартап баг бүртгүүлснээс 19 баг нь эцсийн шатанд шалгарч Bootcamp хөтөлбөртөө хамрагдаж бизнес санаагаа илүү боловсронгуй, оновчтой болгож менторуудаас зөвлөмж авч, 3 минутанд багтаан Англи хэл дээр танилцуулгаа хийсэн юм.

“Стартап Маркетинг Спэйс” төвөөс 2 дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд зочид буудлын онлайн захиалга, өрөөний удирдлагын систем зэрэг үйл ажиллагааг явуулдаг “Айхотел” ХХК үндэсний хэмжээний ялагчаар тодорч, 2020 онд Швейцарьт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авсан.

Капитрон банк нь оюунлаг залуусаа үргэлж дэмжин ажилладаг бөгөөд тэдэнд зориулсан төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, бодит хөрөнгө оруулалтыг хийсээр байна.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

"52 долоо хоног" хадгаламжийн аянд нэгдэх үү?

Ухаалаг харилцагч танд “52 долоо хоног” хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

image

Капитрон банк дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Капитрон банк шинэ оны босгон дээр дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Дүрмийн сан нэмэгдсэнээр банкны төлб

image

Капитрон банк Хурдан тэмээний улсын уралдааныг ивээн тэтгэлээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк