Капитрон банк Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар зээлжих зэрэглэлээ тогтоолголоо 2019 оны 09 сарын 20

news image

Капитрон банк анх удаагаа Олон улсын үнэлгээний Мүүдиз (www.moodys.com) агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ хийлгэлээ. Энэхүү үнэлгээгээр Капитрон банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3 буюу "тогтвортой" хэмээн үзэж дараах үнэлгээнүүдийг өгсөн байна. Үүнд:

  • Дотоод валютын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд  B3

  • Суурь зээлийн чадамжийн үнэлгээ B3

  • Харилцагч талын урт хугацааны эрсдэлийн үнэлгээ B2

  • Гадаад валютын урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд Caa1 гэж тус тус үнэлсэн байна.

Капитрон банкны үнэлгээ Монгол Улсын үнэлгээтэй адил түвшинд тогтоогдсон бөгөөд Капитрон банкны активын чанар системийн дунджаас илүү хурдацтай сайжирсан, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар тогтмол өндөр төвшинд байсан зэрэг эерэг хүчин зүйлүүд нөлөөлжээ.

Зээлжих зэрэглэл тогтоолгосноор хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, олон улсын зах зээлээс татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өртөг буурах, улмаар дотоодын иргэн, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүү буурахад эерэг нөлөөтэй.Эрхэм харилцагч та үнэлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 

https://www.moodys.com/research/Moodys-assigns-first-time-ratings-to-Capitron-Bank--PR_410199?WT.mc_id=AM%7eRmluYW56ZW4ubmV0X1JTQl9SYXRpbmdzX05ld3NfTm9fVHJhbnNsYXRpb25z%7e20190919_PR_410199

холбоосоор орж үзнэ үү.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүг


Бусад мэдээ

image

Цахимаар золгож, Онлайнаар шилжүүлье!

Капитрон банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оны 02 сарын 15-наас 2020 оны 04 сарын 15-ны хооронд  онлайн гүйлгээний шимтгэлээ 0₮ болголоо.

image

Капитрон банк тэтгэврийн зээл олгож эхэллээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасны дагуу 2020 оны 01

image

Харилцагчдын анхааралд

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк