Капитрон банк бяцхан харилцагчдынхаа мэдлэгт хөрөнгө оруулна 2019 оны 10 сарын 28

news image

“Dream” телевиз, JET англи хэлний сургуулиас "Бяцхан багш" бага насны хүүхдүүдэд зориулсан англи хэлний телевизийн нэвтрүүлэгийг бяцхан үзэгчиддээ хүргэж эхэллээ. Энэхүү сургалт, танин мэдэхүйн нэвтрүүлэгийг хүргэхээр боловсролыг дэмжигч Капитрон банкны “Мөрөөдөл” брэнд хамтран ажиллаж байна.

"Little teaching - Бяцхан багш" телевизийн нэвтрүүлэг нь бага, дунд ангийн хүүхдүүдэд англи хэлний суурь мэдлэг олгож, үзэгч хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж, хүүхэд, эцэг эхчүүд хамтдаа үзэх боломжтой гэр бүлийн контент юм.

Англи хэлний анхан шатны сонсгол, дүрэм, яриа, дуу, дасгал ажил, шинэ үг, өгүүлбэр бүхий хичээлүүдээс бүрдэх тус хөтөлбөр нь англи хэлийг бага насны хүүхдүүдэд энгийн хялбар, сонирхолтой энтертайнмэнт байдлаар богино хугацаанд эзэмшүүлэх давуу талтай.

“Бяцхан багш" нэвтрүүлэг нь 25 минутаар 7 хоногт 3 удаа Dream телевизээр цацагдана. Шинэ дугаар мягмар гарагийн 19:30 цагт гарах ба лхагва гарагт 12:05 минутанд, ням гарагт 12:35 минутанд тус тус давтан гарах юм. Мөн “Dream” телевиз болон Капитрон банкны сошиал суваг, JET англи хэлний сургуулийн цахим хуудсаар олон нийтэд хүрэх болно.

Та бүхэн “Бяцхан багш” англи хэлний сургалт нэвтрүүлгийг хайртай бяцхан үрсийнхээ хамт шимтэн үзээрэй.

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

"52 долоо хоног" хадгаламжийн аянд нэгдэх үү?

Ухаалаг харилцагч танд “52 долоо хоног” хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

image

Капитрон банк дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Капитрон банк шинэ оны босгон дээр дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Дүрмийн сан нэмэгдсэнээр банкны төлб

image

Капитрон банк Хурдан тэмээний улсын уралдааныг ивээн тэтгэлээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк