“Анталья аялцгаая” аяны эзэд энэ долоо хоногт тодорно 2019 оны 10 сарын 29

news image

Хувь хүний санхүүгийн боловсролыг дээшлүүлж, сахилга баттай болгон ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байхын ач тусыг ойлгуулах зорилготой “Дэлхийн хуримтлалын өдөр” буюу 10 дугаар сарын 31-ний өдрийг тохиолдуулан Капитрон банк нь “Анталья аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аяныг 2019.09.30 – 10.31-ний хооронд зарласан.  

Энэхүү урамшуулалт аянд тус банкны Улаанбаатар хот болон орон нутгийн 45 салбар нэгжид 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн болон хуучин хугацаатай хадгаламждаа орлого хийсэн 1 сая төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр оролцоно.  

Ийнхүү бүтэн сарын туршид үргэлжилсэн “Анталья аялцгаая” хадгаламжийн аяны азтанууд 2019.11.01-ний өдөр 15:00 цагт “Эх орон” телевизээр тодорно. Хэрвээ та тухайн үед телевиз үзэх боломжгүй бол Капитрон банкны facebook.com/CapitronBank/ хуудсаар үзэх боломжтой.

Капитрон банкны хувьд “Эх орон” телевизтэй урт хугацаанд хамтран ажиллаж, өглөө бүрийг шинэхэн мэдээллээр эхлүүлдэг “Эх орны өглөө” хөтөлбөр, Монголын бизнесийн салбарт төрөн гарч буй залуу энтрепренёр манлайлагчдыг нийгэмд таниулах зорилготой “Урагшаа Монгол” болон бусад контентыг үзэгчдийн хүртээл болгосоор ирсэн бөгөөд хадгаламжийн урамшуулалт аяны тохирлыг дээрх өдөр шууд дамжуулан хамтран хүргэнэ.

Урамшуулалт аяны хүрээнд хосоороо Турк улсын аялал жуучлалын төв үзэсгэлэнт Анталья хот руу аялах эрхийн эзэн болохоос гадна мини дрон, мэргэжлийн аппарат, цахилгаан дугуй, Iphone XR гар утасны эзэд тодрох юм.

Капитрон банкинд өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хуримтлал нээж, урамшуулалт аянд оролцож байгаа эрхэм харилцагч таныг аз хийморь ивээж, амжилт дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Капитрон банк – Ухаалаг ирээдүй зүгт


Бусад мэдээ

image

Азийн залуучуудын боксын АШТ-ий хамтран ажиллагчаар Капитрон банк ажиллаж байна

Монголын боксын холбоо, Азийн боксын холбоо /ASBC/ хамтран “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”

image

Капитрон банк 18 жилийн ойгоор харилцагчаа хосоор нь Европ аялуулна

2001 оны 11 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж байсан Капитрон банк өнөөдөр 900 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 75 тэрбум&l

image

Анталья хосоороо аялах эзэд тодорч, Европ аялах урамшуулал эхэллээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк