КАПИТРОН БАНК СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ 2017 оны 02 сарын 23

news image

Монгол орны эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын бэрхшээлийг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын санаачлагаар, “Малчдад туслах сайн санааны аян”-ыг орон даяар эхлүүлсэн.

Тэгвэл Капитрон банкны ажилтнууд тус аянд нэгдэн, малчдад туслахаар сайн дураараа хандивын үйл ажиллагааг зохион байгуулж, нэг сая төгрөгийг цуглуулсан юм. Үүнээс 170 орчим шуудай хивэг, малын тэжээлийг авч, энэ жил өвөлжилт хүнд байгаа, мөн мал төллөх үеэр цаг агаарын хүндрэл бэрхшээлтэй байнга тулгарч байдаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын III баг буюу Номгон тосгоныг сонгож, тус сумын 170 гаруй малчин өрхөд тусламж хүргэлээ.

Энэхүү үйл ажиллагаанд Капитрон банкны хамт олныг төлөөлөн “Дархан” салбарын захирал Б.Байгаль, “Номгон” тооцооны төвийн эрхлэгч Н.Уламбаяр болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга О.Буянаа, Сайхан сумын ИТХ-ын дарга Л.Ганбаатар, III багийн засаг дарга Э.Батсүх нар оролцож, малчин тус бүрт нэг шуудай хивгийг хүлээлгэн өгсөн юм

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьтаж, цаг алдалгүй тусламж үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах энэхүү санаачлагыг дэмжин ажилласан Капитрон банкны хамт олонд Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон Сайхан сумын нийт малчдын зүгээс баярлаж талархснаа үйл ажиллагааны үеэр илэрхийлж байлаа.

Капитрон банкны хамт олны зүгээс "Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал" гэсэн ардын сургамжит үгийг санан, малчин түмэндээ урам зориг өгч, тэдний хөдөлмөр хичээл зүтгэлд бага ч гэсэн өөрсдийн хувь нэмрийг оруулсандаа баяртай байгаа бөгөөд харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудаа малчдаа дэмжих энэхүү аянд нэгдэн идэвхитэй оролцоорой хэмээн уриалж байна.


Бусад мэдээ

image

КАПИТРОН БАНК ДУУЧИН Б.БАЯРЦЭЦЭГИЙН “МИНИЙ ШҮТЭЭН” ТОГЛОЛТЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАА

Гайхалтай цээл хоолойгоороо Монголын рок поп урлагт өөрийн орон зайг бий болгосон, авьяаслаг дуучин, МУСТА Б.Баярцэцэг нь өөрийн жааз хөг

image

50 тэрбумын дүрмийн сантай, 500 тэрбум давсан активтай банк нэгээр нэмэгдлээ

Капитрон банкны хувьд 2016 онд 2.3 дахин өсөлт хийж, Монголын хамгийн хурдацтай өссөн банкаар шалгарч байсан бол 2017 он гарснаар активын хэмж<

image

Капитрон Банк “АТЛЕТИК 220” хөлбөмбөгийн клубын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк