Азийн залуучуудын боксын АШТ-ий хамтран ажиллагчаар Капитрон банк ажиллаж байна 2019 оны 11 сарын 13

news image

Монголын боксын холбоо, Азийн боксын холбоо /ASBC/ хамтран “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 11-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт ордонд амжилттай зохион байгуулсаар байна.

Энэ жилийн “Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн”-д Азийн 17 орны шилдэг залуу боксчид хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор ирсэн бөгөөд Монгол Улсаас эх орондоо зохиож буй тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 16 тамирчин оролцож байна.

Тэмцээнд эрэгтэй /49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг/ жинд, эмэгтэй /48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81/ гэсэн нийт 20 жинд шилдэгүүд тодорно. Тэмцээний шүүгчээр Олон улсын боксын холбоо /AIBA/-ны 2 болон 3 одтой шүүгчид ажиллаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Ажнай корпораци, хамтран ажиллагчаар Монголын боксын холбооны топ түнш, спортыг дэмжигч Капитрон банк болон бусад байгууллагууд хамтран ажиллаж байна. 

Азийн залуучуудын боксын аваргууд энэ Ням гарагт буюу 11-р сарын 17-нд тодорно. Монголын ирээдүйн олимпийн их аваргууд болох өнөөдрийн өсвөр, залуу тамирчидаа уухайлан дэмжээрэй.

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Шинэ дата төвөө ашиглалтад орууллаа

Капитрон банк 2019 онд банкны мэдээллийн технологийн суурь дэд бүтцээ сайжруулахад анхааран  ажиллаж шинэ дата төвөө ашиглалтад оруулл&

image

Капитрон банк 18 жилийн ойгоор харилцагчаа хосоор нь Европ аялуулна

2001 оны 11 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж байсан Капитрон банк өнөөдөр 900 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 75 тэрбум&l

image

Анталья хосоороо аялах эзэд тодорч, Европ аялах урамшуулал эхэллээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк