Капитрон банк Хурдан тэмээний улсын уралдааныг ивээн тэтгэлээ 2019 оны 12 сарын 20

news image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан" энэ сарын 14-15-ны амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаанд хурдан тайлаг, ат, торомны уралдаан, буухиа тэмцээн, богино зайн уралдаан болон сайхан тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээнүүд өрсөлдөөнтэй болж, шилдгүүдээ тодруулсан юм.

Энэхүү тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажилласан бөгөөд Дэлхийд гайхагддаг хоёр бөхт тэмээгээ алдаршуулах тус арга хэмжээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс тэмээчид өөрсдийн нутаг нутгийн хурдан, сайхан тэмээнүүдээ авчран оролцож өрсөлдлөө. 

Нэг бөхт болон хоёр бөхт тэмээтэй улс орнууд тэмээн соёлоороо нэгдэн, уралдаан, поло зэргийг дэлхийн хэмжээний спортын тэмцээнд багтаах, өв уламжлалаа олон улсад таниулах зэргээр цаашид тэмээн уралдааныг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Манай улсын хувьд тэмээн соёлоо түгээж, дэлхийн хэмжээнд сурталчлах ажлуудыг тус тэмцээнийг санаачлан зохион байгуулагч “Тэмээн соёл уралдааны холбоо” ТББ амжилттай хэрэгжүүлсээр байгаа юм.

Нийт уралдаанд оролцсон тэмээчиддээ дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсье!

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10% - 25% чөлөөлж эхэллээ

Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт

image

Салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Шинэ төрлийн короновирус /COVID-19/ өвчний дэгдэлттэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020.04.01 – 2020.04.30-ны өд&

image

Бид зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк