Капитрон банк дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 2019 оны 12 сарын 24

news image

Капитрон банк шинэ оны босгон дээр дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Дүрмийн сан нэмэгдсэнээр банкны төлбөрийн чадвар дээшилж, эрсдэл даах чадвар сайжирдгаас гадна нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэмэгддэг тул энэ нь харилцагчдын хувьд таатай мэдээ болж байна.

Капитрон банкны хувьд активын чанарын үнэлгээг маш амжилттай давсан банкуудын нэг бөгөөд Олон улсын валютын сан болон Монголбанкнаас тавьсан шаардлагыг ханган ажиллаж яваа Монголын 100 хувь хөрөнгө оруулалттай банк юм.

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking & Finance Review” байгууллагаас “Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”, МУЗГ, МҮХАҮТ-аас хамтран тодруулдаг “Топ 100 аж ахуй нэгж”-ээр 3 жил амжилтаа ахиулан шалгарсан Капитрон банк нь зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ Олон улсын үнэлгээний “Moody’s Investors Service” агентлагаар хийлгэж, B3 “тогтвортой” хэмээн үнэлгээг авсаны зэрэгцээ Монголбанк, ТоС-ийн холбооноос хамтран зохион байгуулдаг “Шилдэг ТоС банк” шалгаруулах аянд “Шилдэг ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоотой банк”-аар шалгарсан зэрэг олон амжилтаар шинэ оноо угтаж байна.

Эрхэм харилцагчиддаа айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, санхүүгийн сан хөмрөг тань тариа будаа адил өсөн үржихийн ерөөл дэвшүүлье!

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

"52 долоо хоног" хадгаламжийн аянд нэгдэх үү?

Ухаалаг харилцагч танд “52 долоо хоног” хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

image

Капитрон банк Хурдан тэмээний улсын уралдааныг ивээн тэтгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан" энэ

image

2020 онд Капитрон банк Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийг манлайлан ажиллана

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк