"52 долоо хоног" хадгаламжийн аянд нэгдэх үү? 2020 оны 01 сарын 09

news image

Ухаалаг харилцагч танд “52 долоо хоног” хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Капитрон банкны “52 долоо хоног” хадгаламжийн бүтээгдэхүүн нь нэг жилийн хугацаанд тогтмол хуримтлал үүсгэн, өөрийн санхүүгийн сахилга батыг сайжруулж, богино хугацаанд өөртөө дарамт багатайгаар мөнгөн хуримтлал үүсгэх боломжийг харилцагч нарт олгож байгаагаараа онцлог юм.

Харилцагч нь “52 долоо хоног”-ийн хадгаламжийн аянд нэгдэн, хадгаламжиндаа долоо хоног бүр орлого хийж, нэмэлт хүү тооцуулан авах боломжтойгоос гадна хуримтлал үүсгэх шинэ дадал хэвшилтэй болох сайн талтай.

Харилцагч дараах байдлаар хадгаламж үүсгэнэ:

1 долоо хоногт – 1000₮

2 долоо хоногт – 2000₮

3 долоо хоногт – 3000₮

4 долоо хоногт – 4000₮

5 долоо хоногт – 5000₮

6 долоо хоногт – 6000₮

7 долоо хоногт – 7000₮

8 долоо хоногт – 8000₮

9 долоо хоногт – 9000₮

10 долоо хоногт – 10000₮ 

.

.

.

52 долоо хоногт – 52000₮ гэх дараалаар хадгаламжиндаа орлого нэмэх байдлаар 52 хоногийн дараа та 1,378,000 төгрөгийн хадгаламжийг үүсгэсэн байх ба нэмэлтээр банкны хүүгийн нэмэгдэл авч, орлого олох боломжтой.

“52 долоо хоног хадгаламж”-ийн аянд нэгдэхийн тулд та Капитрон банкны өөрт ойрхон салбарт өөрийн бичиг баримттайгаа ирж бүртгүүлэн дансаа нээлгээрэй. 52 долоо хоногийн турш тасралтгүй хадгаламжиндаа орлого нэмсэн ухаалаг харилцагч бүрт банкны зүгээс нэмэлт урамшуулал олгоно.

Жич: Харилцагч нь 52 долоо хоногийн турш дүрмийн дагуу тухайн долоо хоногийн орлогын үнийн дүнг өсгөхгүй, бууруулахгүй байдлаар хадгаламжиндаа орлого нэмнэ. Харилцагч нь 7 хоног бүр орлого хийгээгүй тохиолдолд танд сануулах мессэж гар утсанд илгээгдэнэ. Түүнчлэн дарааллан 8 дахь долоо хоногт орлого хийгээгүй тохиолдолд мессэж очих үйлчилгээ дараагийн орлого орох хүртэл цуцлагдахыг анхаарна уу.

Танд амжилт хүсье!


Бусад мэдээ

image

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10% - 25% чөлөөлж эхэллээ

Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт

image

Салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Шинэ төрлийн короновирус /COVID-19/ өвчний дэгдэлттэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020.04.01 – 2020.04.30-ны өд&

image

Бид зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк