“ТОП-100 ААН”-ээр Капитрон Банк тодорлоо 2017 оны 05 сарын 03

news image

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

Тэгвэл 16 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд Капитрон банкийг 2016 оны “ТОП 100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулж, шилдгээр өргөмжиллөө. Энэхүү жагсаалтад банкны салбараас нийт 7 банк шалгарсаны нэг нь Капитрон банк байлаа.

Капитрон банк нь Монголын банкны салбарт 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын 100 хувийн хөрөнгө оруулалтай банк бөгөөд Монгол Улсын банк санхүүгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах 400 боловсон хүчин, 40 орчим салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагч нартаа улам бүр ойртуулан хүргэсээр байна.

“ТОП-100” аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтарч, ажлын хэсэг байгуулан албан ёсны тоон үзүүлэлтэн дээр тулгуурлан шалгаруулдаг.

Капитрон банкны хувьд Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахин биелүүлж, эдийн засгийн хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулан ажиллахын зэрэгцээ бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийг дэмжин санхүүжүүлэхээс гадна өөрийн салбар сүлжээгээ өргөжүүлэн тэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулан, Монголын тэргүүлэгч байгууллагуудын эгнээнд өөрийн байр сууриа бататган ажилласаар байна.

Эдийн засгийн нөхцөл байдал хэдийгээр хүндрэлтэй байсан ч өөрчлөгдөн хөгжиж буй Капитрон банк нь үйл ажиллагаагаа амжилттай явуулж, хүндрэлийг хамгийн сайн даван туулахын зэрэгцээ томоохон банкуудыг өсөлтөөрөө өнгөрсөн онд тэргүүлсэн явдал нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх нэгэн чухал үзүүлэлт болсон юм.Тухайлбал, Капитрон банкны нийт актив 2016 онд 125 хувиар өсч, ганцхан жилийн дотор 2,3 дахин өсөлт хийж чадсан бол банкны системд буй бусад арилжааны банкуудын дундаж өсөлт 17,5 хувь байсан билээ.

Энэхүү амжилтын гол үндэс болсон Капитрон банкинд итгэж, санхүүгийн хэрэгцээгээ даатган хамтран ажилладаг Эрхэм харилцагчид болон Капитрон банкны нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ

 

Ярилцлага үзэх  / Эх сурвалж: “Эх орон телевиз, 2017.04.27/

 

 


Бусад мэдээ

image

Капитрон банк ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйлсэд хандив өргөлөө

Монгол орны Төв, Сэлэнгэ, Булган аймгуудад гарсан ой хээрийн түймэр эх орны маань ногоон байгальд үлэмж хэмжээний хохирол

image

Л.Ариунаа: Зээлийн хүүг бууруулах талаар үе шаттай арга хэмжээ авч байна

Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаатай Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр болон банкны салбарын талаар ярилцлаа.

image

“Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" Капитрон банкны “Хобби лояалти” хөтөлбөрт нэгдлээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк