Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья 2020 оны 05 сарын 08

news image

Бүхий л амьд биет 365 хоногийг 52 хоногийн эргэлтээр өнгөрүүлэн бүтэн нэг жилийг үдэж, шинэ оныг угтан цаг хугацаа хэмээх хэзээ ч удирдаж чадахгүй зүйлдээ захирагдан амьдардаг. Харин ухамсарт хүмүүн цаг хугацааг удирдаж чадахгүй ч өөрөө өөрийгөө захиран цаг хугацаагаа зохицуулж чаддаг нь гайхалтай. Иймээс энэ богино хугацааг өөртөө зориулан ямар нэгэн зорилгыг биелүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэхийг уриалж байна. Таны хамгийн том өрсөлдөгч бол та өөрөө. Харин өөрөө өөртөө ялагдах энгийн тайлбар нь маргааш гэдэг үг. "Бүсгүйчүүд яг маргаашаас турна" гэсэн үгээр өөрийгөө хуурч, "Залуучууд бид маргаашаас тамхийг хаяна" гэдэг үгээр өөрийгөө хордуулсаар.

Тэгвэл бидний хийх ёстой хамгийн энгийн зүйл бол цаг хугацаатай уралдан хуримтлалтай болох. Энэ боломжийг танд Капитрон банк дэлхийн 100 гаруй улс орнуудад түгээмэл ашигладаг “52 долоо хоног” хуримтлалын бүтээгдэхүүнээрээ олгож эхэллээ. Долоо хоног бүр өөрийнхөө орлогод тулгуурлан мөнгөн хадгаламж үүсгэж зорилгодоо хүрэх 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүнийг 2 төрлийн нөхцөлтэйгээр бидэнд санал болгож байна.

Та долоо хоног бүр хуримтлалдаа хийх орлогоо 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэн эхний долоо хоногт 1,000 төгрөг, дараагийн долоо хоногт 2,000 төгрөг, гуравдах долоо хоногт 3,000 төгрөг, 52 дах долоо хоногт 52,000 төгрөг болгон 52 долоо хоногийн дараа хуримтлалдаа 20.20% хүү тооцуулан авах өсөх орлогын нөхцөлтэй 52 долоо хоног хуримтлал. Мөн 300,000 төгрөг хүртэлх орлогыг долоо хоногтоо хуваан хийх боломжтой уян орлогын нөхцөлтэй 52 долоо хоног хуримтлалууд юм. Та Капитрон банкны салбар нэгжид хандан өөрт тохирох нөхцөлөөс сонголтоо хийж хуримтлалын дансаа нээлгэн аль ч банкны цахим үйлчилгээг ашиглан хуримтлалдаа орлогоо хийх боломжтой. Мөн хуримтлалын дансандаа орлого хийх хугацааг сануулах мессежийг таны гар утсанд тогтмол илгээнэ. Харин та гэрээний нөхцөлөө 2-оос дээш  удаа зөрчсөн тохиолдолд таны 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүнд жилийн 6% хүү бодогдохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авна уу. 

https://www.capitronbank.mn/mn/personal/current-account/accumulating-savings/52-week-savings

Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья - 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүн

КАПИТРОН БАНК

 


Бусад мэдээ

image

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа COVID19 цар тахлын үед Монгол хүн бүрийг хуримтлалтай болгох зорилготой “52 долоо хоног&a

image

Капитрон банк 4 жил дараалан Монголын ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Энэ жилийн хувьд COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх арга хэмжээг дагуу цахимаар зохион байгуулж, ТОП-100 ААН-ий&

image

Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хүүхдийн хадгаламжинд...

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк