Капитрон банк 4 жил дараалан Монголын ТОП-100 ААН-ээр шалгарлаа 2020 оны 05 сарын 20

news image

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим хамтран 19 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.

Эдгээр аж ахуйн нэгжүүдийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр дүгнэн Төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ТОП-100 ААН-үүдийг эрэмбэлэн зарлаж, өргөмжлөлийг гардуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дээрх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, ТОП-100 ААН-ийн амжилтаа жил бүр ахиулж байгаа Капитрон банкинд өргөмжлөлийг гардуулан өглөө.

Капитрон банк нь 2019 онд 13.1 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт оруулж, шинээр ажлын байрыг нэмэгдүүлж, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг бүрэн ханган ажиллаж, тэдэнд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн улсын эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулжээ.

Капитрон банк 2019 онд Олон улсын үнэлгээний Мүүдиз (Moody’s) агентлагаар зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж, “B3” буюу “тогтвортой” хэмээн үнэлүүлсний зэрэгцээ Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаварыг амжилттай биелүүлэн ажиллалаа. Түүнчлэн Капитрон банкны нийт актив өмнөх оноос 23.6 хувиар өсч, 1.0 их наяд төгрөгт хүрсэн бол 2019 оны цэвэр ашиг 7.9 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 0.6 нэгж хувиар өсч, 11% болсноор банкны салбартаа санхүүгийн чадварын үзүүлэлтээрээ тэргүүлэх банкуудын нэг болж байна.

19 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Капитрон банк нь шилдэг аж ахуйн нэгжийн жагсаалтанд 2016 онд 69-р байр, 2017 онд 50-р байр, 2018 онд 46-р байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ удаад өнгөрсөн жилүүдийн амжилтаа ахиулж, 2019 онд 44-д эрэмбэлэгдэн тус жагсаалтанд шалгарсан арилжааны 6 дахь банкаар ийнхүү тодорлоо. Энэ бүх амжилт бол Капитрон банкны мэргэшсэн 450 боловсон хүчний санал санаачлага, хичээл зүтгэлийн үр дүн, бидэнд өндөр итгэл үзүүлэн банк санхүүгийн үйлчилгээгээ даатгадаг эрхэм харилцагчдын маань итгэлийн үнэ цэнэ, хамтын ажиллагааны үр шим билээ.

Монгол Улсын “Топ-100” аж ахуйн нэгжийн нэг Капитрон банкны харилцагч, хамтран ажиллагч та бүхэнд талархал илэрхийлье!

КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ


Бусад мэдээ

image

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа COVID19 цар тахлын үед Монгол хүн бүрийг хуримтлалтай болгох зорилготой “52 долоо хоног&a

image

Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хүүхдийн хадгаламжинд...

Коронавирусийн хямралыг даван туулахад чиглэгдсэн багц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хүүхэд бүрд&

image

Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк