Хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зориулаарай 2020 оны 06 сарын 16

news image

Хүүхэд бүр багадаа хамгийн амар байдаг. Харин тэд өсөж томрох тусмаа олон бяцхан асуудлын эзэд болж эхэлдэг ч бидэнд үргэлж л аз жаргалыг бэлэглэж байдаг. Өдрөөс өдөрт өсөн торниж байгаа хүүхдийнхээ ирээдүйд зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг бол хуримтлал.

Хүн бүхэн өөрийнхөө үр хүүхдийг мэдлэг боловсролтой, зөв хүмүүжилтэй сайн хүн болгох өсгөх зорилготой. Харин тэд ирээдүйд өөрийнхөө хүссэн мэдлэг боловсролыг эзэмшихэд тэдэнд хамгийн их тулгарах зүйл бол санхүүгийн асуудал. Тэр үед та өр тавьж биш, өнөөдөр улсаас өгч байгаа хүүхдийн мөнгөний тодорхой хувь, эсвэл төрсөн өдрийн бэлгэний мөнгө, шинэ жилийн гацуур модыг мялаасан ах эгчийн мөнгө, сар шинийн баяр болон үсний найраар өвөө эмээгийн өгсөн мөнгийг нь хуримтлал болгож хэвшээрэй.

Дэлхийн олон улс орнууд хүүхдийн тэтгэмжийн системийг нэвтрүүлсэн байдаг ба үүнийг тэд бэлэн мөнгөөр болон татварын хөнгөлөлт хэлбэрээр шийддэг. Манай улсын хувьд бэлэн мөнгө хэлбэрээр арилжааны банкуудаар дамжуулан бүх хүүхдэд 30,000 төгрөг олгодог. Харин Коронавирусийн хямралыг даван туулахад чиглэгдсэн багц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хүүхэд бүрд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон.  Энэ бол бага мөнгө биш. Тэгвэл өдрөөс өдөр өссөн торниж буй хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ мөнгийг та хуримтлал болгож эхэлсэн үү?

Хуримтлалыг хамгийн найдвартай бөгөөд өгөөжтэй хадгалах боломж бол “Банк”. Тэгвэл Капитрон банкнаас тухайн жилийнхээ зарласан хамгийн өндөр хүүгээр “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийг нээж байна. Та нэг л удаа банкид ирж хадгаламж нээж, орлого бүрийнхээ тодорхой хувийг хүүхдийнхээ хадгаламжинд хийх боломжийг олгож байна. Хэрвээ та хүүхдийнхөө мөнгийг Капитрон банкаар авдаг бол хуримтлалын дансыг нь нээгээрэй гэж зөвлөмөөр байна. Капитрон банкны “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж таны хүүхдийн мөнгийг жилийн 14.0%-ийн хүүгээр өсгөн арвижуулах болно. Хүүхдийн мөнгийг хүүхдэдээ зориулаарай.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2020.07.11-15 -ны өдрүүдэд Капитрон банкны салбар, нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг танд хүргэж байна&am

image

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

Дээд лигийн хүчтэй өрсөлдөгч “Атлетик 220 клубыг Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн&a

image

Валютаар хийгдэх зарим гүйлгээг хязгаарлах тухай

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк