Оюуны спортыг дэмжигч Капитрон банкинд баярлалаа 2017 оны 05 сарын 12

news image

Исланд Улсын Рейкявик хотноо шатрын “Гамма Рейкявик-2017” Олон Улсын нээлттэй тэмцээн 2017 оны 4-р сарын 18-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. 32 дахь удаагийн энэхүү тэмцээнд нийт 40 орны нийт 263 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд манай улсаас МУГТ, Шатрын Спортын Их Мастер, Капитрон банкны элч тамирчин Түвшинтөгсийн Батчимэг эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцохоор явж байсан нь саяхан.

Тэгвэл тус тэмцээнд анх удаа оролцохоор явсан гавъяат маань ганзага дүүрэн эх нутагтаа ирээд байна. Энэ тэмцээнд Энэтхэгийн Их мастер Harika Dronavalli түрүүлж, тэргүүн байрыг эзэлсэн бол АНУ-ын Их мастер Tatev Abrahamyan хоёрдугаар байрт орсон юм. Харин Т.Батчимэгийн хувьд нийт 10 өрөг тоглосноос тав хожиж, гурав тэнцсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарчээ.

МУГТ, Шатрын Спортын Их мастер Т.Батчимэг: “Ухаалаг ирээдүйн зүгт уриатай Капитрон банкны дэмжлэгтэй Дэлхийн шилдэг нээлттэй тэмцээн, 32 дах удаагийн "Reykjavik Open 2017"-д анх удаа эх орноо төлөөлөн оролцож, эмэгтэй шилдэг 3-т шалгарлаа. Багшдаа, гэр бүлийнхэндээ, урам зориг өгч амжитл хүссэн бүх хүмүүст баярлалаа. Мөн Монголынхоо оюунлаг, спортлог залуусаа үргэлж дэмжиж ажилладаг Л. Ариунаа захиралтай Капитрон банкны хамт олондоо баярлалаа. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө байх болтугай хэмээгээд хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлсэн юм.

МУГТ, Шатрын Эрэгтэй Олон Улсын Mастер, Эмэгтэй Их Мастер Дэлхийн шатрын холбооны шүүгч Т.Батчимэгийн хувьд удахгүй болох Эрэгтэй их мастерын норм биелүүлэх тэмцээнд оролцохоор “Сүлд” спорт хороо, “Мончесс” клуб дээрээ бэлтгэлээ хийж эхлээд байна.

Эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаж байгаа Т.Батчимэгтээ дараа дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 


Бусад мэдээ

image

Капитрон банк ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйлсэд хандив өргөлөө

Монгол орны Төв, Сэлэнгэ, Булган аймгуудад гарсан ой хээрийн түймэр эх орны маань ногоон байгальд үлэмж хэмжээний хохирол

image

Л.Ариунаа: Зээлийн хүүг бууруулах талаар үе шаттай арга хэмжээ авч байна

Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаатай Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр болон банкны салбарын талаар ярилцлаа.

image

“Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" Капитрон банкны “Хобби лояалти” хөтөлбөрт нэгдлээ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк