Валютаар хийгдэх зарим гүйлгээг хязгаарлах тухай 2020 оны 07 сарын 01

news image

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 сарын 29-ний өдөр баталсан “Коронавирус халдвараас (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 10.4 дүгээр заалтад “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийн албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ” гэж заасны дагуу, мөн түүнчлэн “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу КАПИТРОН БАНК өөрийн салбар нэгжээр болон дижитал сувгаараа хийгдэх ГАДААД ВАЛЮТЫН зарим гүйлгээнд дараах хязгаарлалтуудыг хийж байгааг мэдэгдэж байна. 

Үүнд:

Гадаад валютаар хийх зөвшөөрөгдсөн гүйлгээ: 

• Өөрийн данс хооронд хийх гүйлгээ

• Мөнгөн хадгаламжийн гүйлгээ

• Зээлийн төлбөр тооцоо

• Санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гүйлгээ

• Ханшийн хөрвүүлэлтийн гүйлгээ

Зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийгдэх гүйлгээ:

• Иргэн хоорондын

• Иргэн-хуулийн этгээд хоорондын

• Хуулийн этгээд хоорондын  бараа, ажил, үйлчилгээний мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн гүйлгээ

Эрхэм харилцагч Та дээр дурьдсан хуулиудтай сайтар танилцана уу.

Гүйлгээ хийлгэхэд шаардлагатай мэдээллийн үнэн зөвийг харилцагч өөрөө хариуцах бөгөөд хуулиар хязгаарлагдсан гүйлгээг гадаад валютаар хийсэнтэй холбоотойгоор үүсч болох хуулийн хариуцлагыг банк хариуцахгүй гэдгийг анхаарна уу. 

КАПИТРОН БАНК - УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ


Бусад мэдээ

image

Харилцагчдын анхааралд

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ХХБ-ны АТМ болон салбараас Капитрон банкны картаар бэлэн мөнгө авах шимтгэлд өөрчлөлт орж байгаа

image

Капитрон банк Мөрөөдөгч залуусын нэгдэлтэй хамтран ажиллана

Энэхүү зорилгын хүрээнд Монголын Стартап, Энтрепренер залуусын “Dreamers” нэгдлийн үйл ажиллагааг дэмжин тус нэгдэлтэй хамтын ажиллаг

image

Хүүхдийн мөнгө бол таны хүүхдийн ирээдүй

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк