Хүүхдийн мөнгө бол таны хүүхдийн ирээдүй 2020 оны 07 сарын 17

news image

Хүүхдийн мөнгө буюу хүүхдийн тэтгэмжийн систем улс орон болгонд байдаг ч үзүүлж байгаа тэтгэмжийн хувь хэмжээ, төрөл нь харилцан адилгүй байдаг. Ихэнхи улс орнууд төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор энэ системийг нэвтрүүлж эхэлсэн бол манай улсын хувьд төрөлтийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх зорилгоор олгодог. Тэгвэл улсаас таны хүүхдэд олгож буй хүүхдийн 100,000 төгрөгийг хуримтлал болгож, хүүхдийн ирээдүйн боловсролд зарцуулах нь хамгийн зөв бөгөөд оновчтой шийдвэр хэмээн эдийн засагчид үзэж байна.

Иймээс таны хүүхдэд улсаас олгож буй хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлал болгож хэвшихийг танд зөвлөж байна. Та хүүхдийнхээ мөнгийг аль ч банкаар авдаг байсан хамаагүй арилжааны банкуудаас хамгийн өндөр хүүг санал болгож буй банкинд 18 нас хүртэл нь хадгаламж болгон хийх боломжтой. Та нэг удаа банкинд очиж гэрээ хийхэд л хангалттай бөгөөд хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж, хуримтлал үүсгээрэй.

Капитрон банкнаас хүүхдийнхээ мөнгийг хуримтлуулах өндөр хүүтэй “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийг санал болгож байна. “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж нь хүүхдийг 18 нас хүртэл хугацаанд мөнгөн хөрөнгийг нь банкнаас зарласан хамгийн өндөр хүүгээр хүү тооцон аривжуулах, хамгийн эрсдэлгүй, таатай нөхцөлтэй хадгаламж юм. Өнөөдрийн хувьд “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж жилийн 14.0% хүүгээр таны хүүхдийн мөнгийг өсгөн арвижуулж байна.

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Харилцагчдын анхааралд

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ХХБ-ны АТМ болон салбараас Капитрон банкны картаар бэлэн мөнгө авах шимтгэлд өөрчлөлт орж байгаа

image

Капитрон банк Мөрөөдөгч залуусын нэгдэлтэй хамтран ажиллана

Энэхүү зорилгын хүрээнд Монголын Стартап, Энтрепренер залуусын “Dreamers” нэгдлийн үйл ажиллагааг дэмжин тус нэгдэлтэй хамтын ажиллаг

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк