Капитрон банк Мөрөөдөгч залуусын нэгдэлтэй хамтран ажиллана 2020 оны 07 сарын 22

news image

“Ухаалаг ирээдүйн зүгт” уриатай Капитрон банк нь өндөр технологид суурилсан банк санхүүгийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэх, оюунлаг банк байхыг зорин ажилладаг. Энэхүү зорилгын хүрээнд Монголын Стартап, Энтрепренер залуусын “Dreamers” нэгдлийн үйл ажиллагааг дэмжин тус нэгдэлтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Капитрон банк нь “Dreamers” залуусын нэгдэлд нэгдсэн гарааны бизнес эрхлэгчдэд банкны үйлчилгээг хөнгөлөлтэй нөхцлөөр хүргэх, банк санхүүгийн зөвлөгөө өгч, хамтран ажиллахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хамтран нэвтрүүлэх, гадаадад дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах боломжийг судлах зэргээр хамтран ажиллах юм.

Мөн гарааны бизнес эрхлэгч финтек компаниудын төлбөр тооцооны асуудлыг шийдсэн “Open banking”  үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр хүргэж, тэдний санхүүгийн асуудлыг шийдэх зэргийг уг санамж бичигт тусгажээ.

“Dreamers” залуусын нэгдэл нь гарааны бизнес эрхэлж буй залуус, энтрепренерууд, шинжлэх ухаан инновацын салбарынхан, мэдээлэл технологийн компаниудын дуу хоолойг нэгтгэх, тэдэнд тулгарч буй асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх, харилцан туршлагаа хуваалцах, цаашид энэ салбарын хөгжилд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэн олон улсын зах зээлд өрсөлдөх үндэсний бизнесийг дэмжин ажиллах зорилготой үүсэн байгуулагдсан Монгол Улсын технологийн салбарын тэргүүлэх залуусын нэгдэл юм.

Харин Капитрон банкны хувьд гарааны бизнес эрхлэгч оюунлаг залуусыг дэмжин ажиллаж, тэдэнд зориулсан хөтөлбөр, төслүүдэд бодит хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил “Стартап Маркетинг Спэйс” төвтэй хамтран ажиллаж, “Seedstars Ulaanbaatar 2019” арга хэмжээнд оролцож, гарааны бизнес эрхлэгч Монгол залуусаа дэлхийд гарах боломжийг нээхэд өөрийн хувь нэмрээ оруулжээ.

Капитрон банк,

“Dreamers” залуусын нэгдэл


Бусад мэдээ

image

Харилцагчдын анхааралд

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ХХБ-ны АТМ болон салбараас Капитрон банкны картаар бэлэн мөнгө авах шимтгэлд өөрчлөлт орж байгаа

image

Хүүхдийн мөнгө бол таны хүүхдийн ирээдүй

Өнөөдрийн хувьд “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж жилийн 14.0% хүүгээр таны хүүхдийн мөнгийг өсгөн арвижуулж байна.

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк