Капитрон банк “Компанийн засаглал”-ын ОУ-ын коучинг хөтөлбөрт хамрагдлаа 2020 оны 08 сарын 19

news image

Капитрон банк нь ADA, House of Training - ATTF & ALRiM байгууллагуудын хамтарсан төсөлд нийт 32 орны банк, санхүүгийн байгууллагуудаас шалгарч, “Компанийн засаглал” сэдвээр коучинг хөтөлбөрт хамрагдах онцгой эрхийг авлаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд банкны удирдлагуудын түвшинд зохистой засаглалын асуудлаар сургалт, зөвлөгөө авах ажил амжилттай хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд Эрсдэлийн менежментийн “акул” гэж нэрлэгддэг, Европын хөрөнгө оруулалтын банкны хэлтсийн захирал Сержио Скандицо /Sergio Scandizzo/ "Банкуудын компанийн засаглалын зарчим" сэдвээр эхний хичээлийг заалаа.

Сержио Скандицо нь өмнө нь Олон улсад нэр хүндтэй Аудит, баталгаажуулалтын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “PricewaterhouseCoopers” /PwC/ компанийн Лондон дахь захирал, Торонто дахь Канадын худалдааны империал банк /The Canadian Imperial Bank of Commerce in Toronto/-ны Дэлхийн эрсдэлийн зөвлөх багийн ахлах менежер зэрэг албыг хашиж байжээ. Мөн тэрбээр “The Journal of Operational Risk” сэтгүүлийн редактор бөгөөд “Эрсдэл ба засаглал”, “Үйл ажиллагааны эрсдэлийн менежерийн гарын авлага”, “AMA дахь баталгаажуулалт ба ашиглалтын тест” зэрэг ном товхимолууд гаргасны зэрэгцээ эрсдэлийн чиглэлээр олон бүтээлийг хянан тохиолдуулж, зөвлөхөөр ажиллажээ.

Сержио Скандизо “Олон улсын зохицуулагч байгууллагуудын (Базелийн хороо) Засаглалын зарчим” сэдвийн хүрээнд байгууллагын засаглалын оролцогчдын үүрэг оролцоо, уялдаа холбоо, эрсдэлийн соёл, үр дүнтэй гурван шатны хамгаалалтын бүс, дотоод аудит болон комплайнсын чиглэлээр сургалт хичээлүүдийг орж, тэдний асуултанд хариулж зөвлөсөн юм.

Банкны салбарын хамгийн чухлаар тавигддаг асуудлын нэг бол зохистой засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх асуудал байдаг бөгөөд энэ нь байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, засаглалын зөв соёлыг бэхжүүлэх, улмаар дотоод хяналтыг сайжруулах, үйл ажиллагааны эрсдлийг бууруулах, банкны нэр хүндийг өсгөх зэргээр тогтвортой хөгжлийн үндэс суурь нь болдог. Мөн түүнчлэн олон улсын байгууллагуудаас эх үүсвэр босгоход чухал шаардлагын нэг болдог билээ.

Капитрон банкны хувьд үйл ажиллагааны бүхий л түвшинд банкны зохистой засаглалын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлдэг бөгөөд цаашид улам бэхжүүлэн сайжруулж олон улсын түвшинд хүргэхэд зорин ажиллаж байна.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк ПОС-ын орлого барьцаалсан зээлийг зах зээлд нэвтрүүллээ

Капитрон банкнаас бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний өмнө тулгардаг санхүүгийн богино хугацааны хүндрэлийг шийдвэрлэх ү&am

image

Капитрон банк гадаадад хийгдэж буй ОУ-ын картын гүйлгээний шимтгэлээ чөлөөллөө

Капитрон банк Гадаад улс оронд байгаа харилцагчид, карт эзэмшигчидээ санхүүгийн бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор

image

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк