Капитрон Банк “АТЛЕТИК 220” хөлбөмбөгийн клубын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана 2017 оны 05 сарын 12

news image

Монгол Улсын хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох "Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн шинэ улирлын 2-р тойргийн тоглолтууд амжилттай үргэлжилсээр байна.

Энэхүү дээд лигийн шинэ улиралд өрсөлдөх 10 багийн 200 гаруй тоглогчид дунд 11 улсын 39 легионер тоглогч оролцож байгаа бөгөөд “Хүрхрээ” нэгдүгээр лигийн аварга “Гоёо”, мөнгөн медальт “Атлетик 220” клубууд хамтдаа “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т дэвшин орж, эхний тоглолтуудаа амжилттай үзүүлээд байгаа билээ.

Шинэ баг, шинэ өнгө төрхтэйгөөр том лигт хүч үзэж байгаа “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна.

Капитрон банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, Монголд багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн бөгөөд Монголынхоо хөлбөмбөгийг хөгжүүлэх ариун үйлст нэгдэн оролцож, залуу баг тамирчдаа гарган ирэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа аж.

“Атлетик 220” клубын 2-р тойргийн тоглолтын үеэр буюу “Хангарьд”-тай хийх тоглолтын өмнө Капитрон банкны Тэргүүн орлогч захирал Ч.Энхбат, Бизнес хөгжил хариуцсан захирал М.Баттулга, Маркетингийн албаны Олон нийтийн харилцааны менежер Э.Учрал нар Капитрон банкны нийт ажилтнуудаа төлөөлөн “Атлетик 220” клубын тамирчидтай уулзалт хийж, тэмцээнд нь өндөр амжилтыг хүслээ. Мөн тус клубын удирдлагууд болон баг, хамт олны зүгээс хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Уулзалтын үеэр банкны удирдлагууд клубын багийн нийт гишүүдэд “Атлетик 220” багийн билэгдлийг шингээсэн “фото карт”-ыг бэлэглэж, багийн нийт хөгжөөн дэмжигчид, фэнүүдийг энэхүү картнаас гадна багийн гишүүдийн фото зурагтай картнаас Капитрон банкны салбарт болон http://photocard.capitronbank.mn хаягаар хандан захиалан авах боломжтойг давхар санууллаа.

Үүний дараа Үндэсний дээд лигт анх удаа учраа таарч буй “Атлетик 220” болон өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Хангарьд” багийн хооронд тоглолт тун ширүүн уур амьсгал дор өрнөсөн юм.

Нэгдүгээр үед багуудын аль аль нь оноо авч чадаагүй ч, хоёрдугаар үеийн 53 дахь минутад “Атлетик 220”-ын Н.Наранболд, Надер Хамедын дамжуулалтаар “Хангарьд”-ын хаалганд гоол оруулж, Эрдэнэтийн “Хангарьд”-аас бүтэн оноог салган авч, багийн хөгжөөн дэмжигчид, ивээн тэтгэгч нартаа бэлэг барилаа.

Эхний 2 тоглолтын дараагаар “Атлетик 220” клуб нь нийт 6 оноотойгоор хүснэгтийн тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 3-р тойргийн тоглолт 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхлэх бөгөөд “Атлетик 220” клубын дараагийн учраа нь хүчирхэг “Улаанбаатар сити” клуб байх юм.

 


Бусад мэдээ

image

КАПИТРОН БАНК МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БУЙ БАНКААР ШАЛГАРЛАА

Капитрон банкны эрчимтэй хөгжиж буй үйл ажиллагаа, тэргүүлэгч санхүүгийн өсөлтүүд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэ

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Монгол улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа зориулан Капитрон банкны зүгээс “Ирээдүй&r

image

MoneyGram брэнд “Атлетик 220” клубын фанатуудтай хамтдаа

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк