Капитрон банк ПОС-ын орлого барьцаалсан зээлийг зах зээлд нэвтрүүллээ 2020 оны 09 сарын 10

news image

Капитрон банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний өмнө тулгардаг санхүүгийн богино хугацааны хүндрэлийг шийдвэрлэх үүднээс ПОС-ын орлого барьцаалсан зээлийг зах зээлд нэвтрүүллээ.

ПОС-ын орлого барьцаалсан зээлийн онцлог нь харилцагч аль ч банкны ПОС төхөөрөмжийг ашиглаж байгаагаас үл хамааран тухайн төхөөрөмжөөр уншуулсан орлогоо барьцаалан зээл авах боломж юм.

Харин та Капитрон банкны ПОС-ын төхөөрөмж ашигладаг бол цахимаар зээлийн хүсэлт гаргах, хэдэн төгрөгийн зээл авах боломжтой эсэхээ Капитрон банкны цахим хуудсаар шалгаж болно. Бид та бүхэнд 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатайгаар жилийн 18.0% - 21.6%-н хүүтэйгээр санал болгож байна.

Та Капитрон банкны ПОС-ын орлого барьцаалсан зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус банкны салбар нэгжээс болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-2020 дугаараас аваарай. Таны бизнесийн ашиг орлого тариа будаа шиг өсөн аривжих болтугай.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк гадаадад хийгдэж буй ОУ-ын картын гүйлгээний шимтгэлээ чөлөөллөө

Капитрон банк Гадаад улс оронд байгаа харилцагчид, карт эзэмшигчидээ санхүүгийн бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор

image

Капитрон банк “Компанийн засаглал”-ын ОУ-ын коучинг хөтөлбөрт хамрагдлаа

Капитрон банк нь ADA, House of Training - ATTF & ALRiM байгууллагуудын хамтарсан төсөлд нийт 32 орны банк, санхүүгийн байгууллагуудаас ш

image

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк