Капитрон банк, Хөүм Моргейж корпорейшн, Сэндли аппликейшнтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ 2020 оны 10 сарын 23

news image

Капитрон банк нь банк санхүүгийн үйлчилгээг шинэ инноваци, финтекийг ашиглан харилцагчиддаа хүргэхийг үргэлж эрэлхийлэн ажилладаг. Тус зорилгынхоо дагуу  “Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийг орон сууцжуулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй “Хөүм Моргейж Корпорейшн” ХХК болон Монголын анхны олон улсын жижиг мөнгөн гуйвуулгын “Sendly” аппликейшнийг нэвтрүүлээд буй “Гялс Кредит ББСБ” ХХК-тай хамтран ажиллах хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийг эх орондоо орон сууц худалдан авахад зориулсан зээлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, цаашлаад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, худалдан авах замаар орон сууцны санхүүжилтийн шинэ шийдлийг бий болгохоор зорьж байгаа юм.

Уг төслийн үр дүнд банкны зээлийн эх үүсвэрээр орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниудад шинээр барьж ашиглалтад оруулсан орон сууцаа “Sendly” үйлчилгээ  нэвтэрсэн улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд зах зээлийн нөхцөлөөр орон сууцыг зээлээр борлуулах албан ёсны шинэ суваг нээгдэж, улмаар барилгын салбарт олгосон банкны зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, арилжааны нөхцөлтэй ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд шинээр нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Одоогийн байдлаар “Sendly” аппликейшныг ашиглан АНУ-ын 31 мужийн 4,900 гаруй банкны гаргасан дебит картнаас 10 минут, банкны дансаас 16 цагийн дотор Монгол Улсын арилжааны бүх банкны данс руу шилжүүлэг хийж байна. Цаашид, “Sendly” аппликейшнийг Монголчууд ихээр ажиллаж амьдрадаг Европын холбооны улсууд болон Австрали, Япон, БНСУ зэрэг улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Бүх төрлийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна

Монгол Улсад Коронавирус (Covid-19) цар тахал бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бэлэн байдал зарласантай холбоотойгоор Монголб

image

Зайнаас карт захиалах, цахим үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой боллоо

Харилцагч та tsakhimbank@capitronbank.mn и-мэйлээр хүсэлт болон бичиг баримтын зургаа хавсарган ирүүлнэ. 

image

Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк