Капитрон банк: Цар тахлын үед цахим банк аюулгүй хэрэглээ 2020 оны 11 сарын 19

news image

Шинэ төрлийн коронавирус өвчний дэгдэлттэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд КАПИТРОН Банкнаас 2020.11.12 - 11.17-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцагчдад хандсан холбогдох ажлуудыг зохион байгуулж байна. Дээрх өдрүүдэд Капитрон банкны Улаанбаатар хотын бүх салбар нэгжүүд ажиллахгүй бөгөөд Орон нутгийн салбар нэгжүүд 09:00-14:00 цагийн хооронд харилцагчдад үйлчилж байна.

Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн, найдвартай ажиллаж байгаа тул Та энэ цаг үед мөнгө шилжүүлэх болон төлбөр тооцоог хийхдээ төлбөрийн карт, интернэт банк, мобайл банкны үйлчилгээг идэвхтэй ашиглахыг зөвлөж байна.

Түүнчлэн та банкны харилцах, хадгаламжийн данс нээх, хадгаламжийн хугацааг сунгах, хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Та төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиодолдолд АТМ төхөөрөмж ашиглах, банкны салбар нэгжээр үйлчлүүлвэл хорио цээрийн дэглэмийг баримтлан, маскаа зүүж, очерь дараалал үүсгэлгүй, хоорондын зай барьж үйлчлүүлээрэй. Харилцагч та бүхэндээ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үргэлжлүүлэн мэдээллэх болно.

"Капитрон банк - COVID19-ыг хамтдаа даван туулцгаая!"


Бусад мэдээ

image

Бүх төрлийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна

Монгол Улсад Коронавирус (Covid-19) цар тахал бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бэлэн байдал зарласантай холбоотойгоор Монголб

image

Зайнаас карт захиалах, цахим үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой боллоо

Харилцагч та tsakhimbank@capitronbank.mn и-мэйлээр хүсэлт болон бичиг баримтын зургаа хавсарган ирүүлнэ. 

image

Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк