Капитрон банк АТМ төхөөрөмжүүддээ үйлчилгээ, ариутгал хийж байна 2020 оны 11 сарын 19

news image

Капитрон Банк 24 цагаар байнгын ажиллагаатай АТМ-үүд болон бусад АТМ-ийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Улаанбаатар хотод суурилуулсан АТМ төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг шалгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Түүнчлэн шаардлагатай АТМ төхөөрөмжүүдийг цэнэглэж гүйлгээ, үлдэгдлийг зайнаас тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Харилцагчийн зарим үйлдлээс хамааран мөнгө гаргах хэсэгт баримтын цаас, элдэв зүйл гацаах асуудал гарч байна. Та бүхэн гадагш гаралгүй цахим банкны үйлчилгээг ашиглахыг эрмэлзэж, онцгой үед гэртээгээ ойр АТМ-аар үйлчилгээ авах тохиолдолд хоорондын зай барих, төхөөрөмжтэй зохистой харьцах, үйлчилгээг авсаны дараа халдваргүйжүүлэлт хийж хариуцлагатай хандахыг зөвлөж байна.

Капитрон банкны хэвийн ажиллаж буй АТМ төхөөрөмжүүдийн мэдээллийг танилцуулж байна. 

Улаанбаатар хотод хэвийн ажиллаж буй АТМ төхөөрөмжүүд:

24 цагаар үйлчилгээ үзүүлэх бэлэн мөнгөний машин /АТМ/

- Төв банкны байранд /циркийн зүүн талд Капитрон банкны төв байр/

- Алтжин бөмбөгөр урд хаалга /Алтжин худалдааны төв/

- Багшийн дээдийн баруун чиглэлийн автобусны буудал

- Их дэлгүүр салбарын үүдэнд /УИХ дэлгүүрийн зүүн талд/

Орлого хийх боломжтой бэлэн мөнгөний машин /ATM/

- Долоон буудалын эцэст Капитрон банкны салбарын байр

- Баруун 4-зам Экстра худалдааны төвд

- Улаанхуаран Бэрхийн боргио дэлгүүрт

- Барс худалдааны төвийн 1 давхарт

- Хархорин худалдааны төвийн 1-р байр

- Ботаникийн цэцэрлэг, Монгол Японы хамтарсан эмнэлэгийн 1 давхарт

Орон нутагт 24 цагаар банкны үйлчилгээ үзүүлж байгаа бэлэн мөнгөний машин /ATM/

- Өмнөговь аймаг, Даланзадгад хот Даланзадгад зочид буудал

- Эрдэнэт хот Мэдипасс эмнэлэг

- Ховд аймаг Ховд хот Домбот худалдааны төв: Орлого/зарлага

- Дорноговь аймаг Сайншанд  хот Төгөлдөр төв: Орлого/зарлага

 

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк хүүний хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

 Капитрон банк уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хүүни&

image

Онлайнаар хэрхэн үр дүнтэй ажиллах вэ?

Шинэ төрлийн “Covid -19” вирусийн өвчлөлөөс сэргийлэх зорилгоор дэлхий нийтэд “Гэрээсээ онлайнаар ажиллах” гэсэн

image

Капитрон банк хуримтлалын аяны Дэд байрын эзэд боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2021 oн. Капитрон Банк