Капитрон банк хуримтлалын аяны Дэд байрын эзэд боллоо 2020 оны 12 сарын 23

news image

Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын “Шпаркасэ” банкны сан хамтран зохион байгуулдаг “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” арга хэмжээ, “Хуримтлалын аян”-ы хүрээнд олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын талаарх ойлголтыг бүх нийтэд түгээх чиглэлээр манлайлж ажилласан шилдэг банкуудаа шалгаруулдаг уламжлалтай билээ. Шилдэг банкуудыг дараах гурван үндсэн шалгуурын хүрээнд шалгаруулдаг бөгөөд үүнд: 

1/ 2020 оны 10, 11 дүгээр сарын турш шинээр татсан хадгаламжийн хэмжээ болон өсөлтийн хувь;

2/ Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд 2020 онд шууд болон шууд бусаар зохион байгуулсан ажил, хэдэн хүнд хүрсэн талаарх тоон үзүүлэлт; 

3/ “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” аяны хүрээнд гаргасан шинэ санаачилгууд болно. 

Дээрх гурван шалгуурын хүрээнд шилдгүүдийг тодруулахад Дэд байранд Капитрон банк шалгарлаа. Капитрон банк 2020 онд иргэн бүрийг хуримтлалтай болгох “52 долоо хоног” хадгаламжийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлсэн нь харилцагчдын талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болсон. Энэ бүтээгдэхүүн нь өөрийнхөө орлогод тулгуурлан 7 хоног бүр тогтмол мөнгөн орлого хийж, хадгаламж үүсгэн зорилгодоо хүрэх нэг жилийн хугацаанд буюу 52 долоо хоногт хялбар, сонирхолтой аргаар хуримтлалтай болох шинэ боломжийг олгодог давуу талтай.

Түүнчлэн Капитрон банк нь харилцагчдад санхүүгийн боловсрол олгох, хуримтлалын ач холбогдлыг таниулах, мэдлэг мэдээлэл олгох маркетингийн кампанит ажлуудыг зохион байгуулж ажилласны зэрэгцээ Дэлхийн хуримтлалын өдрийг угтан хуримтлалыг дэмжих “Өсөн нэмэгдэх бэлэг” хадгаламжийн эрхийн бичиг /Хадгаламж нээлгэх эрх/-ийг зах зээлд нэвтрүүлсэн билээ.

Шилдгүүдэд шагнал гардуулах ёслол 2020 оны 12 дугаар сарын 22-нд болж, Капитрон банкны удирдлага Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуягаас шагналаа гардан авлаа. Энэхүү амжилт бол өөрийнхөө зорилгын төлөө хуримтлалыг бий болгосон эрхэм харилцагч та бид бүхний хамтын амжилт юм. Капитрон банкинд өндөр итгэл үзүүлэн хамтран ажилладаг эрхэм харилцагч та бүхэнд баярлалаа.  

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк хүүний хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

 Капитрон банк уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хүүни&

image

Онлайнаар хэрхэн үр дүнтэй ажиллах вэ?

Шинэ төрлийн “Covid -19” вирусийн өвчлөлөөс сэргийлэх зорилгоор дэлхий нийтэд “Гэрээсээ онлайнаар ажиллах” гэсэн

image

Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаа Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2021 oн. Капитрон Банк