Капитрон банк цахим үйлчилгээний шимтгэлээ 0₮ болголоо 2021 оны 02 сарын 09

news image

Монгол түмний төрт ёсны билэгдэл сар шинийн өдрүүд болох гэж байгаа хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас хамааран сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх Засгийн Газрын шийдвэр гарсан билээ.  Иймээс Та азай буурлуудынхаа амар мэндийг утсаар болон онлайнаар эрин мэндчилж, алдрай бяцхан үрсийн сар шинийн бэлгийг цахимаар шийдэхийг Капитрон банкнаас уриалж байна. Энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд тань дэмжлэг болох үүднээс Капитрон банк цахим үйлчилгээний шимтгэлээ баярын өдрүүдэд буюу 2021.02.12-02.16-ны хооронд 0₮ /үнэгүй/ болголоо. Дээрх хугацаанд цахим үйлчилгээ ашиглан хийсэн бүх төрлийн гүйлгээний шимтгэлүүд “0” төгрөг болж байгаа юм.

Эрхэм харилцагч та сар шинийн  баяраар гэртээ байж, хайртай хүмүүсийнхээ амар мэндийг зайнаас эрин мэндчилж, цахим үйлчилгээг ашиглан өнгөрүүлээрэй. XVII жарны “Цагаагчин” үхэр жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье!

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч - Капитрон банк


Бусад мэдээ

image

ТЕНДЕРТ УРЬЖ БАЙНА

ӨМНӨГОВЬ САЛБАРЫН БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН

АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙГ СОНГОН

image

Капитрон банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд оролцоно

Капитрон банк нь Улаанбаатар хот, орон нутгийн салбар нэгжээрээ дамжуулан “Ажлын байр нэмэгдүүлэх зээл”

image

Капитрон банк Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай манлайлан ажиллалаа

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2021 oн. Капитрон Банк