Капитрон банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд оролцоно 2021 оны 02 сарын 22

news image

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилтын хүрээнд бизнесийн үйл ажиллагаа, ажлын байрыг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Капитрон банк нь Улаанбаатар хот, орон нутгийн салбар нэгжээрээ дамжуулан “Ажлын байр нэмэгдүүлэх зээл” олголтыг зорилтот салбар, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгч, харилцагчдад түргэн шуурхай, нээлттэй, эрх тэгш хүргэхэд түүчээлэн оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Капитрон банк нь дараах төрлийн зээлүүдийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ. Үүнд:

1. “Ажлын байр дэмжих” жилийн 3%-ийн хүүтэй, 3 жил хүртэлх хугацаатай 500 сая хүртэлх дүнтэй эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл,

2. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан жилийн 10.5%-ийн хүүтэй, 24 сараас дээш хугацаатай, 500 сая хүртэлх дүнтэй репо санхүүжилттэй зээл,

3. Уул уурхайн бус экспортын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд зориулсан 10.5%-ийн хүүтэй, 24 сараас дээш хугацаатай, 3.0 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй репо санхүүжилттэй зээл,

Хэрвээ та "Ажлын байр нэмэгдүүлэх зээл"-нд хамрагдахыг хүсвэл хүсэлтээ ЭНД дарж өгнө үү

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

ТЕНДЕРТ УРЬЖ БАЙНА

ӨМНӨГОВЬ САЛБАРЫН БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН

АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙГ СОНГОН

image

Капитрон банк цахим үйлчилгээний шимтгэлээ 0₮ болголоо

Монгол түмний төрт ёсны билэгдэл сар шинийн өдрүүд болох гэж байгаа хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас хамааран сар шинийн баярыг өргөн х

image

Капитрон банк Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай манлайлан ажиллалаа

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2021 oн. Капитрон Банк