Капитрон банк “Шилдэг загвар-2017” техник спортын тэмцээний шилдэгүүдээ тодрууллаа 2017 оны 06 сарын 30

news image

“Хүүхдийн авьяасыг дэмжигч” Капитрон банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйд бүтээлч, зөв боловсон хүнийг бий болгон төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажилладаг. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-ийг тохиолдуулан Капитрон банкнаас хүүхдэд багачууддаа хандсан дараах ажлуудыг зохион байгуулсаар байна.

Капитрон банк нь Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар болон тус аймгийн Боловсрол Соёлын Газартай хамтран “Шилдэг загвар - 2017” техник спортын аварга шалгаруулах нээлттэй IV тэмцээнийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгууллаа.

Ирээдүйн шилдэг инженер загвар зохион бүтээгчдийг төрүүлэх, хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд хүүхэд залуус маань өөрсдийн хийсэн бүтээлүүдээ танилцуулав.

Нисэх загвар-пуужин /туузат, шүхэрт/, авто загвар радио удирдлагат /чөлөөт, дуураймал/, усан загвар /радио удирдлагат, шулуун хөвөлт/ гэсэн 7 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлсэн хүүхдүүдэд Капитрон банкнаас Өмнөговь аймгийн удирдлагуудын хамт нэрэмжит шагналыг гардууллаа.


Бусад мэдээ

image

Капитрон банкны “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийн хоёр дахь азтан тодорлоо

Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуу&

image

Капитрон банк Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ тооцооны төвөө нээлээ

Капитрон банк нь Монголын банкны салбарт 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын 100 хувийн хөрөнгө оруулалтай банк

image

Капитрон банкны “Долоо хоног бүр нэг саятан” аяны эхний азтан тодорлоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк