“Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб" Капитрон банкны “Хобби лояалти” хөтөлбөрт нэгдлээ 2017 оны 06 сарын 30

news image

Капитрон банк нь хобби сонирхолоороо нэгдсэн клубуудын үйл ажиллагааг дэмжиж, банкны картын үйлчилгээ болон олон төрлийн урамшуулал, хөнгөлөлтийг өөртөө багтаасан Хобби лояалти хөтөлбөрийг амжилттай эхлүүлээд байна.

 

Хөлбөмбөгийн спортыг сонирхдог, түүн дотроо Английн “Ливэрпүүл” багийг дэмжигч Монгол залуусыгаа өөртөө нэгтгэсэн, Монгол дахь хөлбөмбөгийн анхны албан ёсны фэн клубуудын нэг болох “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ нь Капитрон банкны “Хобби лояалти” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж эхэллээ.

 

Монгол дахь Ливэрпүүл клубын хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулагддаг “Reds Cup-2017” тэмцээний үеэр “Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ-ын Тэргүүн О.Амарсайхан, Капитрон банкны Цахим банкны хэлтсийн картын мэргэжилтэн Б.Тулга, цахим банкны ажилтан Г.Цэнгэл нар Ливэрпүүл лояалти карт-ын дээжээс тус клубын гишүүдэд гардуулан өглөө. Тус клубын хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа хамгийн анхны клуб” болж байгаагаараа онцлогтой юм.

 

Энэхүү “Хобби лояалти” хөтөлбөрт хамрагдсанаар тухайн байгууллага нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, бусдаас ялгарахын зэрэгцээ, гишүүдийн хувьд банкны картын үйлчилгээнд хамрагдах, төлбөр тооцоогоо гүйцэтгэх, гэрээт худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас хөнгөлөлт урамшуулал авах боломжтой болох юм. Мөн тухайн байгууллага нь гишүүнчлэлийн хамрах хүрээ, чиглэл, бүртгэлийн онцлогоосоо хамааран тухайн картан дээр өөрийн бэлгэдэл, лого, хүссэн фото зураг, гишүүдийн цээж зургийг байршуулах боломжтой.

 

Монголд анхны гэж нэрлэгдэх сонирхлын бүлгүүдийг хамруулсан уг лояалти хөтөлбөрт хобби сонирхолоороо нэгдсэн олон клубууд нэгдэхээр хүсэлтээ ирүүлээд байна.

 

КАПИТРОН БАНК – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банкны Супер азтанууд “Пандора гариг”-аар аяллаа

Капитрон банкнаас карт эзэмшигчдийнхээ дунд “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, су

image

Капитрон банкны ивээн тэтгэдэг “Атлетик 220” клуб Футзалын дээд лигийн мөнгөн медалийн эзэд боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногийн Бямба гаригт болж өнгөрлөө.

image

Капитрон банкны Дорноговь салбар шилдэг банкаар тодорлоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк