Олон улсын виза картаараа Солонгосын “Чаум” эмнэлэгээр хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй 2017 оны 08 сарын 04

news image

Виза интернэйшнл байгууллагаас виза карт эзэмшигч нартаа зориулж, гадаад улсад аялахад тодорхой хэмжээний хөнгөлөлт, урамшууллыг үзүүлдэг. Тэгвэл энэ удаа “Visa Mongolia Medical Program” хөтөлбөрийн хүрээнд виза карт эзэмшигчид маань Солонгосын “Чаум” эмнэлэгээр үйлчлүүлж, хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг 20%-ийн хямдралтай авах боломжтой боллоо.

“Чаум” эмнэлэг нь хамгийн орчин үеийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлдэг, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, удирдахад зориулан бүх төрлийн үзлэг, DNА, шинжилгээг хийдэг, өндөр түвшний мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй, Азийн хамгийн шилдэг эрүүл мэндийн төв юм. (Дэлгэрэнгүй мэдээллийг http://en.chaum.net/ )

Дээрх урамшууллын хөтөлбөр 2017 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд харилцагч та бүхэн тус улсыг зорьж, эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж байгаа бол Виза консьержийн 976-7711-1400 дугаарт холбогдон зөвлөгөө авч, урьдчилан захиалга өгөх боломжтой юм байна.

Капитрон банкны хувьд 2013 оны 11 дүгээр сард Виза интернэйшнл байгууллагын гишүүн болж, дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр нууцлал бүхий EMV чиптэй виза картыг Монголын зах зээл нэвтрүүлж байсан билээ.


Бусад мэдээ

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

ОХУ-ыг зорих гэж байгаа иргэдэд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Капитрон банкнаас ЮнионПэй интернэйшнл байгууллагатай&

image

Л.Ариунаа: Харилцагчид банкинд илүү итгэж, банкийг илүү сонгож байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк