Капитрон банкны шигшээ баг “Маndalgobi Open Cup” тэмцээний дэд байрын эзэд боллоо 2017 оны 08 сарын 07

news image

Монголын их эрдэмтэн, түүхч, гүн ухаантан Зава Дамдины мэндэлсэний 150 жилийн ойд зориулсан Дундговь аймгийн “Маndalgobi Open Cup 2017” тэмцээн энэ сарын 5, 6-ны өдөр Мандалговь хотын хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Соёмбын барсууд, Дархан Сити, Сумидо ЭфСи, Монголын тэмүүлэл, Хас банк, Капитрон банк, Сентоза, Налайх дүүрэг, Дорноговь аймаг, Төв аймгийн шигшээ баг зэрэг нийт 12 багийн 100 гаруй тоглогчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

“Маndalgobi Open Cup” тэмцээний шагналт 4-р байрыг Хас банк, Хүрэл медалийг Дархан сити, Мөнгөн медалийг Капитрон банкны шигшээ багийн тамирчид хүртсэн бол Алтан медалийг Монголын тэмүүлэл клубын баг тамирчид хүртэж, цомын эзэд болжээ.

Энэхүү тэмцээнд Капитрон банкны төвийн болон салбар нэгжийн төлөөлөл болсон ажилтнууд оролцсон бөгөөд ногоон талбай дээр лигийн хүчтэй багуудтай энэ тэнцүү, ширүүн тоглолтуудыг хийж, чамлахааргүй амжилтыг үзүүлсэн. Капитрон банкны хувьд үндэсний дээд лигийн “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн тэтгэгчээр, “Дуулиан2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнд оролцож буй Үндэсний лаборатори 115-р сургуулийн хамтран ажиллагчаар тус тус ажилласаар ирсэн, Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа үндэсний хөрөнгө оруулалтай, ууган арилжааны банк юм.


Бусад мэдээ

image

КАПИТРОН БАНК МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БУЙ БАНКААР ШАЛГАРЛАА

Капитрон банкны эрчимтэй хөгжиж буй үйл ажиллагаа, тэргүүлэгч санхүүгийн өсөлтүүд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэ

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Монгол улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа зориулан Капитрон банкны зүгээс “Ирээдүй&r

image

MoneyGram брэнд “Атлетик 220” клубын фанатуудтай хамтдаа

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк