Капитрон банк Монгол Улсын хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар шалгарлаа 2017 оны 09 сарын 20

news image

Капитрон банкны эрчимтэй хөгжиж буй үйл ажиллагаа, тэргүүлэгч санхүүгийн өсөлтүүд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлэн Олон улсад нэр хүндтэй “Global Banking & Finance Review” буюу “Олон улсын санхүүгийн тойм” сэтгүүлээс Капитрон банкийг 2017 оны Монгол улсын Хамгийн хурдацтай хөгжиж буй банк”-аар тодрууллаа.

Их Британийн “Global Banking & Finance Review” сэтгүүлээс жил бүр дэлхийн банк, санхүүгийн шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэхүү байгууллагаас Капитрон банкийг иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн зах зээлд хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар зарласан юм.

“Global Banking & Finance Review” сэтгүүл нь дэлхийн өнцөг булан бүрт байрлаж буй банк, санхүүгийн байгууллагын дунд тогтмол судалгаа шинжилгээг явуулж, санхүүгийн өсөлт, ашигт ажиллагаа, стратеги түншлэл, сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж, чанар, дэвшилтэд технологи нэвтрүүлэлт зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, санал асуулгаар шилдгүүдийг тодруулдаг ажээ.

Капитрон банкны хувьд 2016 онд 2.3 дахин өсөлт хийж, Монголын хамгийн хурдацтай банкаар шалгарч байснаас гадна 2017 ондоо дүрмийн сангийн зохистой хэмжээнд хүргэх Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг жил хагасын өмнөөс ханган биелүүлж, нийт дүрмийн санг 50 тэрбум, активын хэмжээг 600 тэрбум төгрөг давуулаад байна.

Энэхүү шагналыг хүртэхэд бидэнд итгэл найдвараа хүлээлгэн, хамтран ажиллаж буй Капитрон банкны эрхэм харилцагч иргэд, байгууллага болон банкны нийт ажилтнууд, хувь нийлүүлэгчиддээ талархал илэрхийлье!

КАПИТРОН БАНК


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалы

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк